Лхагва гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ анх удаагаа 73,600 ам.долларыг давжээ. Улмаар лхагва гарагийн 19:35 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 73,292.29 ам.доллар байна.
Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард 68,999.99 ам.долларын үнэлгээнд хүрсэн ч түүнээс хойш тасралтгүй унаж, өнгөрөгч нэг жил гаруйн хугацаанд аажмаар өссөөр сүүлийн сар гаруйн хугацаанд ийн эрчимтэй өсөж байгаа билээ.
Тийнхүү биткоины ханш өсөхөд уг коины ханшийг даган хэлбэлздэг бусад коины ханш ч өссөн байна. Тодруулбал, нэгж эфериумын ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 0.36 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 19:35 минутад 4,051.48 ам.долларт хэлбэлзэж байв.
Улмаар зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ маягаар биткоины ханш өссөөр ойрын нэг жилийн хугацаанд нэгжийн үнэ 75,000 ам.долларт хүрэх юм.
Эх сурвалж: CoinMarketCap
Коино гэж юу вэ