ОУВС-гийн тэргүүн: Бодлогын хүүгээ хэтэрхий эрт сулруулах нь эрсдэлтэй
2 сарын 5. 4:010

Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан (ХНС) болон бусад томоохон орнуудын төв банкны удирдлагуудад хандан бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг зөвлөжээ.

Гэхдээ цаг нь болоход бодлогын хүүгээ бууруулахад бэлэн байх ёстойг тэрбээр нэмж хэлэв.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, хатагтай Георгиева орон нутгийн цагаар 1-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Төв банкнууд зах зээлийн хүлээлт дээр биш, харин үзүүлэлт дээр тулгуурлан ажиллах ёстой. Өнөөгийн эдийн засгийн мөчлөгийг харгалзан үзвэл мөнгөний бодлогоо эрт зөөлрүүлэх нь эрсдэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

ХНС бодлогын хүүгээ хэзээ бууруулах нь тохиромжтой талаар асуухад тэрээр “Энэ бол хэдэн сарын хугацаа шаардагдах асуудал” гээд хэтэрхий эрт бууруулснаас бага зэрэг харзнах нь илүү эрсдэл багатай хэмээн дурдсан байна.

Хэрэв ХНС бодлогын хүүгээ хэтэрхий эрт бууруулбал цаашид үнэ тогтворжино хэмээн хүлээж буй хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэл буурч, инфляцын өсөлтөд хариу өгөхөд хүндхэн болж магадгүй юм.

ХНС-гийн бодлогын хүүг царцаах тухай саяхан гаргасан шийдвэрийн талаар хатагтай Георгиева "Хэдийгээр ХНС зорилгодоо хараахан хүрээгүй байгаа ч тун удахгүй хүрэх нь дамжиггүй. АНУ-ын эдийн засаг хүчтэй хөдөлмөрийн зах зээлийн ачаар "зөөлөн газардах нь" тодорхой болоод байгаа ч бүрэн “газардах” хүртэл санаа амарч болохгүй” хэмээн онцлов.

Гэсэн хэдий ч хэтэрхий урт хугацаагаар мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх нь АНУ-ын эдийн засгийг удаашруулаад зогсохгүй хөгжиж буй зах зээлийн валютуудад ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг тэрээр анхааруулжээ.

"Шаардлагагүй үед чангалаад байж болохгүй. Шалгуур үзүүлэлтүүдийг харж, түүнийхээ дагуу ажиллах хэрэгтэй” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47