ХНС хуралдаж, бодлогын хүүгээ өнгөрөгч 22 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүргэжээ
2023, 7 сарын 27. 11:530

Лхагва гарагт АНУ-ын Төв банк болох ХНС хуралдсан билээ. Улмаар хурлын хүрээнд тэд бодлогын хүүгээ сүүлийн 22 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүргэхээр шийдвэрлэсэн байна.

Бодлогын хүүг тэд 25 суурь нэгжээр нэмсэн бөгөөд өдгөө тус улсын бодлогын хүү 5.25-5.50 хувьд хэлбэлзэх болсон юм.

ХНС-ийн уг шийдвэр Ройтерс агентлагаас гаргасан санал асуулгын дүнтэй яг таарсан байна.

Үйл явдлын хүрээнд ХНС-ийн тэргүүн Жероми Пауэллын хэлснээр, “Бидний хувьд тоон мэдээлэлд үндэслэн есдүгээр сард бодлогын хүүгээ ахин нэмэх магадлалтай байна. Гэхдээ бодлогын хүүг нэмэхгүй байх ч боломжтой” гэсэн юм.

Харин шинжээчдийн зүгээс ХНС-г инфляцын эсрэг хангалттай арга хэмжээ авсан гэж үзжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49