Оросын “Арктикийн LNG-2” төслийн олборлолт АНУ-ын хориг арга хэмжээний улмаас хойшлогджээ
2 сарын 9. 0:270

ОХУ Украинд халдан довтолсонтой холбоотойгоор АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь Хойд туйл дахь байгалийн шингэрүүлсэн хий олборлох томоохон төсөлд саад болж байгаа талаарх мэдээлэл гарчээ.

ОХУ-ын Коммерсант сонин орон нутгийн цагаар 7-ны өдөр Оросын "Арктикийн LNG-2" төсөл хэрэгжих хугацаа хойшлогдохоор болж буй талаар тус төслийн оператор Новатек компаниас иш татан мэдээлэв. Новатек компаниар ахлуулсан энэхүү төсөл нь үйлдвэрлэлийн гурван байгууламжаар дамжуулан жилд 6.6 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх зорилгыг өмнөө тавьсан байдаг.

Анх энэ төсөлд Францын Total Energy компаниас гадна Японы Мицуи, Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд оролцож байсан билээ. Гэвч 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны улмаас АНУ болон Барууны орнууд томоохон хэмжээний хориг арга хэмжээ авснаар уг төслийн хэрэгжилтэд саад учирч эхэлжээ.

АНУ-ын Сангийн яам өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Арктикийн LNG-2” төсөлд хориг тавьснаар тус төслийн үйл ажиллагаанд хамтран оролцож байсан гадны компаниуд төслийг орхихоос аргагүй нөхцөл хүрсэн юм. Гэвч Япон болон Хятадын компаниуд бизнесийн холбогдох хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөх хүсэлтийг АНУ-ын эрх баригчдад тавьсан гэх мэдээлэл бий.

Одоогийн байдлаар тус төслийн гурван байгууламжийн нэг нь ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм. Улмаар тус төслийн хүрээнд олборлосон байгалийн шингэрүүлсэн хийн анхны тээвэрлэлтийг энэ сард хийхээр төлөвлөж байсан ч гуравдугаар сар хүртэл хойшлогдоод байгаа аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35