БНХАУ: Тайваньд зэвсэг нийлүүлсэн АНУ-ын батлан ​​хамгаалахын таван компанид хориг тавьжээ
1 сарын 8. 22:240

Хятадын засгийн газар АНУ-ыг Тайваньд зэвсэг нийлүүлж байгааг шүүмжлэн тус улсын батлан ​​хамгаалахын таван компанид хориг тавьжээ.

Хятадын Гадаад хэргийн яамны (ГХЯ) хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэл хийж, "АНУ Тайваньд зэвсэг худалдсан нь нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан мэдэгдлүүдийг бүдүүлгээр зөрчиж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн "Хятад улс үүнд ихэд харамсахын сацуу эрс эсэргүүцэж байгаагаа АНУ-ын талд хатуу илэрхийлсэн" хэмээн тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ BAE Systems, Alliant Tech Systems, AeroVironment, Viasat, Data Link Solutions зэрэг АНУ-ын батлан ​​хамгаалахын таван компанид хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэн уг шийдвэрийн хүрээнд эдгээр компанийн хөрөнгийг битүүмжилж, Хятад дахь гүйлгээг хориглосон байна.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "АНУ-аас Тайванийг зэвсэглэхээ зогсоохоос гадна Хятадын эсрэг хууль бус, хэт нэг талыг барьсан хориг арга хэмжээ авахаа зогсоохыг бид уриалж байна. Эс тэгвээс Хятадын тал эрс шийдэмгий, сөрөг арга хэмжээ авах нь тодорхой” хэмээн өгүүлжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын тал “Өнөөгийн болон цаашид учирч болзошгүй аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх” зорилгоор Тайваньд ойролцоогоор 300 сая ам.долларын өртөгтэй харилцаа холбоо, батлан ​​хамгаалах салбарын тоног төхөөрөмж худалдахыг зөвшөөрсөн билээ.

Тухайн үед Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэнбин Тайваньд зэвсэг худалдсан компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18