Даваа гарагт Цагаан Ордноос ерөнхийлөгч Жо Байдены эдийн засгийн бодлогыг дэмжих шинэ компанит ажлыг эхлүүлж, 2030 он гэхэд өндөр хурдны интернетийг бүх нийтэд хүртээмжтэй болгох ажлын хүрээнд 50 мужид 42 тэрбум ам.долларыг хуваажээ.
Саяхан Холбооны Харилцаа холбооны Хорооноос АНУ-ын газар нутгийн хэмжээнд өндөр хурдны интернет сүлжээгүй бүсүүдийг нарийвчлан тодорхойлсон юм. Улмаар Цагаан Ордны зүгээс төсвийг хуваарилахдаа тус тодорхойлолтын дагуу оноосон байна.
Ройтерс агентлагаас мэдээлснээр Цагаан Ордон Техас мужид нийт 3.1 тэрбум ам.долларыг хуваарилсан бол Калифорни мужид 1.9 тэрбум ам.долларыг хуваарилсан гэсэн юм. Учир нь тус 2 муж хүн амын тоогоороо АНУ-д тэргүүлдэг ажээ. Тиймээс интернет сүлжээг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай юм. Харин Виржиния, Алабама, Луизиана мужууд нь алслагдмал бүс нутаг ихтэй тул интернет сүлжээ сул байдаг ажээ. Улмаар Цагаан Ордноос хуваарилсан төсвийн хэмжээгээр дээрх таван муж улсдаа эхний аравт багтсан байна.
Эх сурвалж: The Reuters