Universal Studio-д хүргэх UnionPay картын урамшуулал
2023, 8 сарын 25. 11:180

ХасБанк UnionPay карт эзэмшигчдэдээ зориулан ээлжит урамшууллаа зарлалаа. Эрхэм карт эзэмшигч та UnionPay картаа ашиглан гадаад улсад төлбөр тооцоо хийх эсвэл гадаад веб сайтаас онлайнаар худалдан авалт хийгээд Бээжин хот, Universal Studio Beijing resort-д хосоороо аялах азтан болох боломжтой.

Урамшуулалд хэрхэн оролцох вэ?

Та гадаадын аль ч улсад болон гадаад веб сайтаас UnionPay картаа ашиглан худалдан авалт, төлбөр тооцоо хийсэн гүйлгээний 200,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэй болох бөгөөд хэдий чинээ их гүйлгээ хийнэ төдий чинээ их сугалааны эрхтэй болж азтан болох магадлал нэмэгдэнэ.

Урамшууллын хугацаа болон азтан тодруулах:

Урамшуулал 2023 оны 8-р сарын 15-аас 9-р сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилж, Бээжин хот, Universal Studio-д хосоороо аялах азтаныг 9-р сарын 25-ны дотор ХасБанкны фейсбүүк хуудсаар шууд дамжуулалт хийн тодруулна.

UnionPay карт хэрхэн авах вэ?

Хэрэв та ХасБанкны UnionPay картгүй бол ХасБанкны дурын салбарт хандан эсвэл Дижитал банкаар дамжуулан захиалж, хүссэн газраа хүргүүлээд авах боломжтой.

Дижитал банк: http://bit.ly/XacBank

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41