Лхагва гарагт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хэлснээр тэд эдийн засаг самуунтай үеүдэд ч автомашинуудынхаа үнийг бууруулсаар байж магадгүй гэжээ.
Теслагийн хувьд өнгөрөгч оноос эхлэн БНХАУ, АНУ болон бусад зах зээлд гаргах автомашинуудынхаа үнийг хэд хэдэн бууруулж, хөнгөлөлтийн хэмжээг нэмсэн юм.
Тэгвэл лхагва гарагт зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр Илон Маскийн хэлснээр, “Эдийн засгийн нөхцөл байдлыг нэг өдөр харахад уналтад ороод сүйрч байгаа юм шиг харагдаж байгаа ч маргааш нь зүв зүгээр болсон байх юм. Миний хувьд мэдэх юм алга. Миний зүгээс энэ цаг үеийг эдийн засгийн самуунтай цаг үе гэж нэрлэх юм байна” гэсэн байна.
Улмаар түүний энэ мэдэгдлийн дараагаар Тесла компанийн нэгж хувьцааны үнэлгээ 5 орчим хувиар унажээ.
Эх сурвалж: The Reuters