АНУ: ОХУ-ын эсрэг авсан санхүүгийн хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн үзэж Binance биржийг шалгаж эхэлжээ
2023, 8 сарын 25. 1:530

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-ийг Оросын эсрэг авсан санхүүгийн хориг арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр АНУ-ын засгийн газар шалгаж эхэлжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн байж болзошгүй Binance компанийг шалгаж эхэлсэн талаар онцлов. Барууны хориг арга хэмжээний улмаас олон улсын мөнгөн гуйвуулга болон валют солилцох боломжгүй болсон ОХУ Binance биржийг мөнгө угаах суваг болгон ашигласан гэж Хууль зүйн яам үзсэн байна. Тодруулбал Оросууд Тетер зэрэг криптовалютаар рублийг сольсныхоо дараа бусад криптовалютууд руу шилжүүлдэг аж. Blockchain аналитик фирмийн CC Data-ын мэдээлснээр өнгөрсөн сард Binance-ийн рублиэс криптовалют руу хөрвөх гүйлгээ 8 тэрбум ам.доллароор хэмжигдсэн хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн Binance рублийг виртуал валют болгон хөрвүүлдэг P2P (peer-to-peer) гүйлгээ хориглоогүй байсан нь ил болсон байна. Уг нь тус бирж нь уг гүйлгээний үйл явцад шууд оролцдоггүй бөгөөд гүйлгээг ямар нэгэн саадгүй хийхэд тусалж, тодорхой хэмжээний шимтгэл авдаг аж. Гэвч Binance нь Росбанк, Тинков зэрэг хориг арга хэмжээнд хамрагдсан Оросын банкуудыг P2P гүйлгээний төлбөр тооцооны байгууллага хэмээн бүртгэж авсан нь тогтоогджээ. ОХУ-ын Төв банкны мэдээлснээр өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл cар бүр дунджаар 428 сая ам.доллароор хэмжигдэх рублийг Р2Р гүйлгээгээр дамжуулан виртуал валют болгон хөрвүүлсэн болохыг онцлон тэмдэглэв.

Харин биржийн зүгээс мэдэгдэхдээ “Манай компани нь дэлхийн хориг арга хэмжээний дүрмийг дагаж мөрдөж, олон улсын хамтын нийгэмлэгийн хар жагсаалтад орсон хувь хүмүүс болон албан байгууллага, аж ахуйн нэгж, улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч, тэдгээр хуулийн этгээдүүдийг Binance бирж рүү нэвтрэхийг хориглодог” хэмээн энэхүү мэдээллийг няцаасан байна.

Түүнчлэн АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Binance болон тус компанийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао нарын эсрэг өнгөрөгч зургадугаар сард харилцагчийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх зэрэг 13 үндэслэлээр АНУ-ын Дээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан билээ. Тодруулбал олон тэрбум ам.доллароор хэмжигдэх харилцагчдийн хөрөнгийг бусад компаниудад шилжүүлснийхээ дараа түүгээрээ Binance биржийн виртуал валютуудад хөрөнгө оруулалт хийснээр арилжааны хэмжээг өсгөсөн хэмээн буруутгасан байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35