Японы SBI болон Тайванийн PSMC компаниуд хамтран хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
2023, 11 сарын 1. 3:190

Японы SBI Holdings санхүүгийн групп болон Тайванийн хагас дамжуулагчийн салбартаа эхний гуравт жагсдаг PSMC компаниуд хамтран Японы Хоншү арлын зүүн хойд хэсгийн Мияги мужид барихаар төлөвлөж буй хагас дамжуулагчийн үйлдвэрийнхээ эхний ээлжийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаа 31-ний өдөр мэдэгдлээ.

Kyodo News агентлагийн мэдээлснээр, SBI holdings группын тэргүүн Ёшитака Китао мөн өдөр Токио хотноо хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Тус үйлдвэрийг Мияги мужийн Омура хотод байрлах "Сендайн хойд бүсийн цөмийн аж үйлдвэрийн цогцолбор"-т барихаар болсон” хэмээн мэдэгдэхийн сацуу хэсэгчлэн ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө мөн зарласан байна. Тус хэвлэлийн бага хуралд PSMC компанийн захирал Хван Чун Рэн ч мөн оролцжээ.

Китао захирал үргэлжлүүлэн “Үйлдвэрийг хоёр үе шаттайгаар барьж дуусгах болно. 420 тэрбум иенийн хөрөнгө оруулалттай эхний ээлжийн байгууламж 2027 онд ашиглалтад орох болно” хэмээн онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Бид дараагийн шатанд үйлдвэрлэлийн байгууламжаа өргөтгөж, 2029 онд бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулахаар зорьж байна” гэжээ.

SBI holdings болон PSMC компанийн хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй хагас дамжуулагчийн шинэ үйлдвэр барих төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800 гаруй тэрбум иенээр хэмжигдэж буй бөгөөд голчлон автомашин, харилцаа холбооны дэд бүтцэд ашиглагдах хагас дамжуулагчийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Нэмж дурдахад, тус хоёр компани нь энэхүү төслийнхөө хүрээнд Тайванийн 250 орчим инженерийг ажиллуулахаар төлөвлөжээ.

Японы засгийн газар ч тус үйлдвэрийг бүтээн байгуулахад татаас олгохоо мэдэгдсэн байна.

Тэрчлэн Тайваньдаа төдийгүй дэлхийд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч TSMC компани Японы Кюүшю арлын Кумамото хотод мөн л өөрийн хагас дамжуулагчийн үйлдвэрээ барих шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35