Nissan 2030 он гэхэд бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болгоно
2023, 9 сарын 26. 16:560

Японы автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Nissan компани 2030 он гэхэд Европ тивд зөвхөн цахилгаан хөдөлгүүрт автомашин худалдаалах болно гэжээ.

Европ тивийн хувьд анх төлөвлөхдөө 2035 оноос эхлэн тивийнхээ хүрээнд бензин хөдөлгүүрт автомашины худалдааг хориглоно хэмээж байсан ч Их Британи улсын зүгээс ижил төлөвлөгөөг 2030 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байсан билээ. Тэгвэл саяхан Их Британийн ерөнхий сайдын зүгээс уг товыг хойшлуулж, 2035 он болгохоор шийдвэрлэсэн юм. Гэсэн хэдий ч Nissan болон зарим томоохон автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс төлөвлөгөөний тов хойшилсныг үл харгалзан 2030 он гэхэд тус тивд бензин хөдөлгүүрт автомашин борлуулахгүй байхаар шийджээ.

Шийдвэрийн хүрээнд тус компанийн гүйцэтгэх захирал Учида Макотогийн хэлснээр энэ нь тэдний хувьд маш зөв алхам гэсэн юм.

Мөн түүний зүгээс эл шийдвэрийг танилцуулахын сацуу цахилгаан автомашиныхаа үнийг бууруулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр цахилгаан автомашины үнэ бензин болон дизель хөдөлгүүрт автомашины үнээс нэг их зөрүүтэй байхгүй гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35