Цахилгаан автомашины Tesla компанийн Санхүүгийн албаны дарга Захари Кирхорн тус албыг нийт 4 жил 6 сарын хугацаанд хашсаны эцэст албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
Захари Кирхорны хувьд 13 жилийн өмнө Tesla компанид санхүүгийн ахлах шинжээчээр ажилд орж байсан юм. Улмаар 2019 онд тэрээр компанийн Санхүүгийн албаны дарга болж, 2021 онд түүний орон тооны албан нэрийг “Зоосны эзэн” болгон өөрчилж байжээ.
CNN сувгаас мэдээлснээр ноён Кирхорны албан тушаалыг Tesla компанийн Нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Вайбхав Танежа хүлээн авах гэнэ.
Одоогоор ноён Кирхорны албан тушаалаа хүлээлгэн өгөх болсон шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд үйл явдлын хүрээнд CNN суваг Tesla компаниас мэдэгдэл авах гэсэн ч тэд мэдэгдэл хийхээс татгалзсан байна.
Эх сурвалж: cNN