Шар айраг үйлдвэрлэгч Anheuser-Busch компани АНУ-ын ажилтнуудынхаа хүрээнд орон тооны цомхотгол хийх болжээ
2023, 7 сарын 27. 12:080

Лхагва гарагт шар айраг үйлдвэрлэн нийлүүлэгч Anheuser-Busch компанийн мэдэгдсэнээр тэд АНУ дахь ажилтнуудынхаа хүрээнд орон тооны цомхотгол хийх болжээ. Үүний гол зорилго нь тэд компанийн үйл ажиллагааг илүү энгийн болгож, компани доторх хүн хоорондын шат дамжлагыг цөөлөх гэнэ.

CNN сувгаас мэдээлснээр орон тооны цомхотгол тус компанийн тэргүүн эгнээний ажилтнуудыг хамрахгүй гэсэн байна. Үүнд, шар айраг үйлдвэрлэлтэй холбоотой ажил хийдэг ажилтнууд болон агуулах, тээвэр, борлуулалтын ажилтнууд орох ажээ.

Тийнхүү Anheuser-Busch компаниас мэдэгдсэнээр тэд АНУ дахь нийт ажилтнуудынхаа 2 хүрэхгүй хувийг орон тооны цомхотголд оруулна гэсэн юм. Anheuser-Busch компанийн хувьд АНУ-ын хэмжээнд нийт 19,000 хүнийг ажлын байраар хангадаг байна. Тэдний 2 хүрэхгүй хувь гэдэг 380 орон тоотой тэнцэх ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35