Virgin Atlentic авиакомпанийн нисгэгчид ажил хаялт зарлах тухай авч үзэх болжээ
2023, 8 сарын 7. 14:380

Virgin Atlentic авиакомпанийн нисгэгчид ажил хаялт зарлах тухай авч үзэж буй тухай BBC сувгаас мэдээлжээ. Ажил хаялт зарлах эсэх асуудлыг авч үзэх болсон гол шалтгаан нь нисгэгчид өөрсдийн эрүүл мэндэд санаа зовниж байгаатай холбоотой гэнэ.

Үйл явдлын хүрээнд Balpa үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр тэдний саяхан явуулсан санал асуулгаар нисгэгчдийн 96 хувь нь ажил хаялт явуулахыг дэмжсэн гэсэн юм.

Нисгэгчдийн зүгээс эрүүл мэнддээ санаа зовних болсон нь Virgin Atlantic компани одоог хүртэл коронавирусийн цар тахлын үед баталж байсан цагийн хуваарь, ростероор ажиллаж байгаатай холбоотой ажээ. BBC сувгаас мэдээлж байгаагаар тус хуваарь ирэх арванхоёрдугаар сард дуусгавар болох гэнэ.

Тийнхүү Virgin Atlantic компанийн зүгээс ойрын хугацаанд үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээрийн ширээнд суух хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48