Австрали: Шингэрүүлсэн хийн зарим томоохон ордын ажилчид ажил хаялт зарлажээ
2023, 9 сарын 9. 3:030

Австрали дахь шингэрүүлсэн хийн томоохон ордын ажилчид ажил хаялт зарлаад буй энэ үед шингэрүүлсэн хийн гол импортлогч Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг Азийн орнууд төдийгүй дэлхийн байгалийн хийн зах зээлд сөргөөр нөлөөлөх вий гэх болгоомжлол олон улсад үүсээд байна.

Ройтерс болон Франс Пресс агентлагуудын мэдээлснээр, АНУ-ын газрын тосны Шеврон компанийн эзэмшдэг Баруун Австрали дахь Уитстоун болон Горгон хийн ордын ажилчид орон нутгийн цагаар 8-ны өдрөөс хэсэгчилсэн ажил хаялтыг зарлаад байгаа бөгөөд 14-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар онцлов. Цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхгүй бол ойрын хоёр долоо хоногт бүх нийтийн ажил хаялт зарлахаа мөн мэдэгдсэн байна.

Австрали бол шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд тэргүүлэгч бөгөөд ажил хаяад байгаа Уитстоун болон Горгон хийн ордууд нь дэлхийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн 7 орчим хувийг дангаар бүрдүүлдэг аж.

Ажил хаялтын тухай мэдээ тархах үед Европын зах зээл дээрх байгалийн хийн үнэ нэг өдрийн дотор 12 орчим хувиар өссөн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35