БНХАУ Жак Магийн Ant Group-т ойролцоогоор 1 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
2023, 7 сарын 10. 15:201

Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын санхүүгийн зохицуулах хорооноос тэрбумтан Жак Магийн үүсгэн байгуулсан Ant Group-т ойролцоогоор 1 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ. Үүний шалтгаан нь тэд тус группийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалын тухай журмыг зөрчсөнтэй холбоотой гэнэ.

Үүнээс гадна БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо, Хятадын Ардын банк, Үндэсний санхүүгийн зохицуулах газраас хамтран гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Ant Group нь банк, даатгал, төлбөр тооцоо, мөнгө угаахтай тэмцэх, хөрөнгийн борлуулалт зэрэг бизнесийн үйл ажиллагаатай холбоотой дүрмийг зөрчсөн гэжээ. Улмаар тэдэнд нийт 7.1 тэрбум юань буюу 994 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

Гэхдээ торгуулийн тухай мэдээ тэдний хувьцааны үнэлгээнд эергээр нөлөөлсөн байна. Тодруулбал, даваа гарагт CNBC сувгаас мэдээлснээр Алибабагийн нэгж хувьцаа даруй 3 хувиар өсжээ.


Эх сурвалж: CNN, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 7 сарын 10. 22:04

I’m E

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35