Дэлхийд тэргүүлэгч Норвегийн бие даасан баялгийн сан 3-р улиралд 34 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
2023, 10 сарын 25. 22:480

Америкийн CNBC сувгийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, өнгөрөгч гуравдугаар улиралд хөрөнгө оруулалтын үнэлгээ буурсантай холбоотойгоор дэлхийд хамгийн томд тооцогдох Норвеги улсын бие даасан баялгийн сан ойролцоогоор 34 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн талаар онцолсон байна.

1.4 их наяд ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ гайхагддаг дэлхийд тэргүүлэгч Норвегийн бие даасан баялгийн сан мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ гуравдугаар улиралд 2.1 хувийн буюу ойролцоогоор 374 тэрбум Норвеги кронын (34 тэрбум доллар) алдагдал хүлээсэн болохоо дурдсан юм.

Гэвч энэ нь тус улсын баялгийн сангийн жишиг индексийн өгөөжөөс 0.17 пунктээр өндөр байгаа үзүүлэлт аж.

Тус санг удирддаг Норвегийн төв Банкны Хөрөнгө Оруулалтын Менежментийн дэд ерөнхийлөгч Тронд Гранде “Хөрөнгийн зах зээл өмнөх хоёр улиралтай харьцуулахад тун сул байлаа. Ялангуяа технологи, аж үйлдвэр, өргөн хэрэглээний барааны салбарууд өгөөжид сөргөөр нөлөөлсөн” хэмээн тайлбар хийсэн байна.

Тус сан нь жилийн өмнө улирал бүр мөн л алдагдалтай ажиллаж байсан юм.

Норвегийн энэхүү бие даасан баялгийн сан нь 1990-ээд онд тус улсын газрын тос, байгалийн хийн салбараас олсон орлогоор хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулагдаж байсан аж. Өнөөдрийн байдлаар тус сан нь дэлхийн 70 гаруй орны 9200 гаруй компанид хөрөнгө оруулалт хийгээд байна.

Тодруулбал тус сан энэ удаад бүртгэлгүй үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаас 3.3 хувь, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас 2.4 хувийн хөрөнгөө тус тус алджээ.

Түүнчлэн гуравдугаар улирлын эцсийн байдлаар тус сангийн хувьцааны хөрөнгө оруулалтын хэмжээ 70.6 хувьтай байгаа нь гурван сарын өмнөхөөс бага зэрэг буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35