Хүний нөөц: Насанд хүрэгсдийн суралцах хэв маяг
2016, 10 сарын 26. 9:560

Та шинэ зүйлийг яаж сурдаг вэ? Таныг сур гээд компьютер өгвөл гарын авлагатай нь хамгийн түрүүнд танилцах уу? Эсвэл шуудхан асаагаад доторх программуудыг нь ухах уу? Нэг бол мэргэжлийн хүний урд тавиад дэргэдээс нь харах уу? Суралцах явцад таны илүү үр дүнтэй гэж боддог арга замыг суралцах хэв маяг гэдэг.

Судлаач Давид Колб хувь хүний сурах дуртай арга барилын талаар судалгаа явуулжээ. Тэрээр насанд хүрсэн хүмүүс мэдээллийг хэрхэн хүлээн авч, дамжуулдаг талаар нэгэн нээлт хийсэн юм. Энэ бол суралцагч мэдээллийг шингээн авдаг хоёр арга юм. Зарим хүмүүс амьдралын жинхэнэ туршлага, жишээ, бодит туршлагыг дээр гэж үздэг. Харин нөгөө нэг хэсэг нь загвар, санаа бүхий хэлбэртэй буюу хийсвэр ойлголтод дуртай байдаг. Мэдээг хүлээн авсны дараагаар зарим хүмүүс идэвхтэй туршилт хийх сонирхолтой байдаг. Харин нөгөө хэсэг нь мэдээллийг тунгааж, ажиглах дуртай.

Ажиллагчдыг бэлтгэх, хөгжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ хувь хүний суралцах хэв маягийг анхаарснаар тэднийг суралцах бүхий л үе шатдаа өрсөлдөхүйц хэмжээний суралцагч болоход нь туслах юм.

Суралцах хэв маягийг тодорхойлох энгийн атлаа түгээмэл хэрэглэгддэг арга бол суралцагчийн харах, сонсох чадвар дээр суурилах юм. Харж суралцдаг хүмүүс өнгөлөг материалаар дүүрэн хүснэгт, диаграм, зураг зэргээр үлдсэн илтгэлээ дэмжсэн, чимсэн байхад дуртай. Харин сонсож суралцдаг хүмүүс илтгэл, тайлбар сонсох, тухайн ойлголтын талаар бусадтай ярилцах замаар сурах дуртай. Харин хүрэх мэдрэхүйгээ ашиглан суралцдаг хүмүүс шинэ зүйл сурахдаа гараа оролцуулж, биеийн хөдөлгөөн хийх маягаар суралцах сонирхолтой байдаг. Тэд хөдөлгөөн хийж байхдаа хамгийн сайн суралцдаг: ажил хийх, бичих, зурах, алхах гэх мэт.

Ажиллагчдын суралцах хэв маягийг олж, бэлтгэл сургалтандаа нэвтрүүлснээр тэдний суралцах чадварыг дээшлүүлэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35