Ц.Гэрэлт: Эрсдэлтэй сонголтын үр дүн ирээдүйн сэтгэлзүйд нөлөөлдөг
2015, 11 сарын 16. 12:320

Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Намайг Цэрэнжигмэдийн Гэрэлт гэдэг. АНУ-ын Калифорни технологийн институт /California Institute of technology/-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалах гээд сурч байна. Улаанбаатарт төрж өссөн. Нийслэлийн 1-р сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид 10 жилээ сурч төгсөөд МУИС-ийн онолын математикийн ангид элсэн орсон. Тухайн үед Японы засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж олдон Токиогийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр бакалавр төгссөн. Токиогийн их сургуульд сурч байхдаа АНУ-ын Калифорни технологийн институтэд доктороор сурах урилга аваад одоо суралцаж байна.

- Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Таны хувьд мэргэжил талаасаа ч тэр хувь хүн талаасаа ч сурч мэдсэн зүйл маш олон байгаа байх. Мэдээж энэ бүхнийг сурсан таны нэг зорилго байгаа гэж бодож байна. Энэ талаараа хоёулаа яриагаа эхлүүлье?

-Би сургуулиа энэ хавар төгсөнө. 4,5 жил ажиллаж туршлага хуримтлуулчхаад эх орондоо ирж ажиллах алсын төлөвлөгөөтэй байна. Сурч явах хугацаандаа, төгсөөд ажиллахдаа ч нэг л зүйлийг бодож зорьж яваа. Би монгол хүмүүсээс тэр сургуульд хамгийн анхны монгол оюутан болж очсон. Тэр хэрээрээ монгол хүний оюун ухааны чадамжийг бусдад таниулах эрхэм хариуцлага надад ногдсон гэж боддог. Монголчуудыг одоо бол нүүдэлчин гэдгээр нь л мэддэг. Бяртай чадалтай гэдгээр нь л мэддэгээс бусдаар мэддэггүй. Тэр хэрээрээ би сайн байж эх орныхоо нэрийг сайнаар авч явах учиртай. Монголоос ирсэн гэчхээд л монгол хүн ийм гэдгийг харуулж чадахгүй бол эх орны маань нэр муугаар гарна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35