Хөдөлмөр эрхлэлтийн хувиар дэлхийд тэргүүлэгч орнуудын жагсаалт
2 сарын 26. 19:071

Саяхан Insider Monkey гэх хуудаснаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өгөгдөлд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн хувиар дэлхийд тэргүүлэгч 10 орныг жагсаажээ. Эл жагсаалтыг боловсруулахад тэд 2023 оны гуравдугаар улирлын тоон мэдээллийг ашигласан.

Ингээд бүгдээрээ тус жагсаалттай танилцъя.

  1. Дани

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 76.19

Эл үзүүлэлт нь Дани улсын хувьд түүхэн дээд үзүүлэлт болсон юм. Гэсэн хэдий ч 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар тус улсад нийт 57 мянга орчим нээлттэй ажлын байр бүртгэгдсэн байна. Улмаар Данийн аж үйлдвэрийн хорооноос онцолсноор тус улс дахь нээлттэй ажлын байр хийгээд ажиллах хүчний зөрүүг арилгах үүднээс тэд гадаадаас түр ажилтан авах шаардлага үүсээд буй гэжээ.

  1. ХБНГУ

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 77.36

Дэлхийн гуравдагч томоохон экспортлогч, импортлогчийн байр суурийг эзлэх Герман улс нь эдийн засгийн чадавхаараа Европ тивээ тэргүүлж байгаа бол нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт, худалдан авах чадварын паритетээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

  1. Швед

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 77.47

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас мэдээлснээр Швед улс нь хөдөлмөр дахин эрхлэлтийн түвшнээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд орон тооны цомхотголд багтсан ажилтнуудын 90 орчим хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн дотор өөр ажилд ордог гэсэн юм.

  1. Австрали

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 77.60

Австрали улсын хувьд цагаачлалын бодлогодоо өөрчлөлт оруулснаар гадаадын иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэхэд хамгийн таатай орнуудын нэг болсон.

  1. Норвег

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 77.68

Норвег улс нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Европт хоёрдугаарт бичигдэж буй бөгөөд нэг хүнд ногдох хөрөнгийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог чинээлэг орон юм.

  1. Япон

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 79.01

Япон улсын 15-64 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлт 77 хувьтай байдаг нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дунджийг ч давсан байдаг.

  1. Шинэ Зеланд

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 79.79

Ажил-амьдралын тэнцвэрт байдлаараа дэлхийг тэргүүлэгч Шинэ Зеланд улс нь хамгийн сэтгэл хангалуун ажиллах хүчинтэй улс гэгддэг.

  1. Швейцар

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 80.42

Швейцар улсын ард иргэдийн хүрээнд бүрэн дунд боловсролын дараах шатны боловсрол эзэмшсэн байдал нь олон улсын хэмжээнд дээгүүр бичигддэг бөгөөд энэ үзүүлэлт нь тус улс дахь хөдөлмөр эрхлэлтийн түвшинд ч шууд нөлөөлж байдаг.

  1. Нидерланд

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 82.47

Insider Monkey хуудаснаас мэдээлж байгаагаар Нидерланд улс дахь хөдөлмөр эрхлэлтийн түвшин ийм өндөр үзүүлэлттэй байгаад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол олон улсын оюутнууд гэсэн юм. Учир нь тус улсад суралцаж буй олон улсын оюутнуудын дийлэнх нь сургуулиа төгссөний дараагаар Шинэ Зеланд улсад үлдэхийг илүүд үздэг байна.

  1. Исланд

2023 оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 83.59

Исланд улс нь төсвийн зардлынхаа 32.7 хувийг хөдөлмөр эрхлэгчдийн нөхөн төлбөрт зориулдаг.


Эх сурвалж: Insider Monkey

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ц.Баясгалан
202.126.92.98
   /
2 сарын 27. 10:04

та бүхэнд ажлын амжилт

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35