Утсаар ажлын ярилцлагад ороход анхаарах зүйлс
2023, 7 сарын 27. 11:000

Ажил хайх явцад заримдаа утсаар ажлын ярилцлагад орох нөхцөл ч үүсдэг. Ихэнх тохиолдолд компаниуд биечлэн уулзах ярилцлагад урих хүмүүсийн тоогоо цөөлөх үүднээс энэ төрлийн ярилцлагын аргыг хэрэглэх нь бий.

Тиймээс утсаар ажлын ярилцлагад орохдоо ч өөрийгөө цэгнэх нь зүйтэй. Хүн хоорондоо биечлэн уулзаж буй нөхцөлд хүмүүс нэгнийхээ биеийн хэлэмжийг уншиж, үг үйлдлээс нь хариулт авдаг бол утсаар ярилцах нь тэдгээр давуу талд саад болдог.

Утсаар ярилцлага хийж байгаа нөхцөлд таны зүгээс хариулт бэлдсэн байх хэрэгтэй 6 зүйл бий.

Энэ нь:

  1. Цалингийн хүлээлт хэд вэ?
  2. Яагаад одоогийн ажиллаж буй компаниас гарахаар шийдсэн бэ?
  3. Дараагийн албан тушаалаасаа юу хүлээж байгаа вэ?
  4. Байгууллагын соёлыг ямар байгаасай гэж хүсэж байгаа вэ?
  5. Манайд ажилласнаар та өөрийгөө хэрхэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа вэ?
  6. Хэзээ биечлэн уулзах боломжтой вэ? зэрэг юм.

Үүнээс гадна биечлэн уулзах, утсаар ярилцлага хийх аль нь ч байсан та тухайн байгууллагаа судалж, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Ямар ч ярилцлагын үеэр ажил олгогчийн зүгээс компанийнх нь талаар мэдэх эсэх, ямар ойлголттой явдгийг тодруулдаг шүү дээ. Тиймээс товч бөгөөд тодорхой, хамгийн чухал нь үнэн хариулт бэлдээрэй. Хэрэв танд асууж тодруулах зүйл байгаа бол жижигхэн тэмдэглэл хөтөлж ч болно.

Мөн утсаар ярилцлага хийхэд анхаарах нэн чухал зүйлсийн нэг бол таны хүрээлэн буй орчин. Чимээ шуугиан ихтэй орчинд албан ярилцлага хийх нь үл хүндэтгэсэн хэрэгт тооцогдох эрсдэлтэй. Тиймээс аль болох чимээгүй, анхаарал сарниулах зүйлгүй орчныг сонгоорой.

Таны хүлээж байсан дуудлага ирэх үед ердөө нэг “Байна уу?” гэж асуухын оронд бүтэн нэрээ хэлж утсаа аваарай. Ингэснээр ажил олгогчийн зүгээс цаг алдалгүй зөв хүнтэй холбогдсоноо мэднэ. Дууны өнгөө аль болох цэвэр, тод байлгаж, үгээ бүрэн гүйцээх ч чухал. Нэн ялангуяа таны горилж буй орон тоо ажил үүргийн дагуу дуудлага хийх шаардлагатай бол утсаар ярилцлага хийх нь ажил олгогчийн зүгээс таныг шалгах гэсэн нэг шалгалт ч байж мэднэ. Тиймээс нурмагар, унтаа хоолойгоор ярьж хэрхэвч болохгүй.

Дуудлага дуусахад ажил олгогчид хандан цаг гаргасан явдалд талархаж буйгаа хэлж, тэднээс хариу хүлээн авахдаа баяртай байх болно гэдгээ дурдахаа бүү мартаарай. Хэрэв биечлэн уулзах цаг товлосон бол тогтсон цаг, товлосон газраа нэг бүрчлэн тэмдэглэн авах хэрэгтэй. Эс бөгөөс таныг тэд хайхрамжгүй нэгэн гэж дүгнэж болно.

Танд амжилт хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
3
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35