Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
4 сарын 25. 13:011

Оскарын шагналт залуу уран бүтээлч Билли Айлишийг танихгүй хүн цөөхөн. Түүний хувьд саяхан Coachella хөгжмийн наадмаар дуучин Лана Дель Рейн хамтаар үзэгчдийнхээ өмнө гараад амжсан.

Тэгвэл ирэх сард шинэ дуугаа цацах гэж буй дуучин бүсгүй маань тус үзүүлбэрийнхээ үеэр өөрийн бэлгийн чиг хандлагыг нээлттэй зарласан гэсэн яриа байна.

Үүний шалтгаан нь түүний дуулсан дуун дээр,

“Би тэр охиныг өдрийн хоолондоо идсэн ч чадна,

Тэгээд тэр миний хэлэн дээр бүжиглэнэ,

Түүнийг амталбаас тэр цор ганц нь ч байж магадгүй” гэсэн хэсэг байжээ.

Улмаар олон нийтийн зүгээс түүнийг ижил хүйстэн байж магадгүй нь гэх шуугиан дэгдэхтэй зэрэгцэн тэрээр Rolling Stones сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Тэр дуу намайг өөрийгөө таньж мэдэхэд, өөртөө үнэн байхад тусалсан зүйлсийн нэг. Би тэр дууны зарим хэсгийг охидтой огт ойртож үзээгүй байхдаа бичсэн ч үлдсэнийг нь дараа бичсэн. Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан. Гэхдээ би ердөө өнгөрсөн жилийг хүртэл үүнийгээ ойлгоогүй байсан” гэжээ.


Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
10
4
3
8
4
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Shushu
103.212.118.103
   /
4 сарын 26. 1:13

Бэлгийн чиг хандлага биш чиг баримжаа гэдэг байгаа:)

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47