Саяхан боловсруулсан нэгэн судалгаагаар АНУ-д бага насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ.
АНУ-ын хүрээнд 5 болон түүнээс бага насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт 2008 оноос хойш 65 хувийг үл ялиг давж байсан юм. Гэвч 2017 оноос уг үзүүлэлт өсөж, 2023 онд 5 болон түүнээс бага насны хүүхэдтэй 25-54 насны эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт 70 хувийг давжээ.
Судалгаанаас үзвэл 5 болон түүнээс бага насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт бусад насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй харьцуулахад сул байсан хийгээд тэд хөдөлмөрийн зах зээлд хамгийн бага оролцоотой ажиллах хүчээр нэрлэгддэг ч цар тахлаас хойш хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь цар тахлын өмнөх үеэс өссөн цорын ганц бүлэг болсон байна. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар үүний шалтгаан нь цар тахал эхчүүдийг хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлсэн гэнэ. Учир нь цар тахлаас үүдэн хүмүүсийн ажиллах нөхцөлд өөрчлөлт орсон нь ажилтнууд ажил олгогчидтой тохиролцож чадваас зайнаас ажиллах өргөн боломжтой болсон юм.
Эх сурвалж: SHRM