АНУ-д анх удаа азотын хийг ашиглан цаазаар авах ял гүйцэтгэжээ
1 сарын 26. 13:081

АНУ-д азотын хий ашиглан цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай Алабама муж улсын Ерөнхий прокурор Стив Маршалл мэдэгдэв. Энэ нь тус улсын түүхэнд цаазаар авах ялыг ийм аргаар гүйцэтгэсэн анхны тохиолдол юм.

1988 онд даатгалын мөнгө авахыг хүссэн санваартны захиалгаар эхнэрийг нь хөнөөсөн Кеннет Смит гэх 58 настай хоригдлын цаазаар авах ялыг Алабама муж улсын Этмор хотод азотын хийгээр амьсгалыг нь боогдуулах аргаар гүйцэтгэжээ.

Америкийн эрх баригчид ялтны физиологийн онцлогоос шалтгаалан урьд нь ашиглаж байгаагүй цаазаар авах арга хэрэглэхээс өөр аргагүй болжээ. 2022 оны 11 дүгээр сард Смитийг үхлийн тарилга тарих аргаар цаазын ялыг гүйцэтгэхийг оролдсон боловч судсыг нь олж чадаагүй аж.

Цаазын ялыг гүйцэтгэхийн тулд Смитэд цэвэр азотоор дүүргэсэн баг өмсгөсөн байна. Агаар нь 78 хувийн азотоос бүрдэх хэдий ч уушгинд очих үед цэвэр азот нь хүний биед амин чухал хүчилтөрөгчийг зайлуулж, улмаар гипокси үхэлд хүргэдэг. Алабамад үхлийн тарилга хийхэд хэрэглэдэг эмийн хомсдолын улмаас цаазаар авах ялыг гүйцэтгэхэд цэвэр азот ашиглахыг 2018 онд зөвшөөрсөн байна. Энэ аргыг мөн Миссисипи, Оклахома муж улсуудад зөвшөөрдөг боловч ашиглаж байгаагүй юм.

Дээрх арга нь дэлхийн өнцөг булан бүрд, тэр дундаа Европын зарим оронд хэрэглэдэг "эвтаназийн аргатай" төстэй. Тодруулбал, азотын хий хүний биед орсны дараа хурдан бөгөөд өвдөлтгүйгээр ухаан алдуулж улмаар зүрхний ажиллагааг зогсоодог аж.

АНУ бол цаазаар авах ялыг хэрэглэдэг цорын ганц өндөр хөгжилтэй орон юм. 1976 онд цаазаар авах ялыг сэргээснээс хойш статистик мэдээ хөтөлж буй Америкийн Deathpenaltyinfo.org цахим хуудсанд бичсэнээр, нэгдүгээр сарын 3-ны байдлаар тус улсад 1582 хүний цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн онд 24 хүнийг цаазаар авсан бол 1999 онд хамгийн олон буюу 98 ялтны ялын дээд хэмжээг гүйцэтгэжээ. Цаазын ялыг гүйцэтгэсэн тоогоор (586 хүн) Техас муж улс тэргүүлж байна. Одоогоор 2333 хүн ялын дээд хэмжээг гүйцэтгэхийг хүлээж байна. 1973 оноос хойш цаазын ял сонссон 196 хүний хэргийг хянан хэлэлцээд цагаатгажээ.


Эх сурвалж: ALN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Иргэн
66.181.161.175
   /
1 сарын 26. 19:43

Арай харгис уу?муусайн америкчууд та нар их богд эзэн Чингисийн үед далайн цаана байсандаа талархах хэрэгтэй шүү азотоор алаад байхдаа яадын

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35