Саудын Арабад согтууруулах ундаатай холбоотой журмыг шинэчилнэ
1 сарын 26. 17:330

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод согтууруулах ундааны анхны дэлгүүр нээгдэх гэж байгаа тухай мэдээлэл гараад буй энэ үед тус улсад согтууруулах ундаатай холбоотой шинэ журмыг танилцуулжээ.

Лалын шашин шүтдэггүй дипломат төлөөлөгчийн газруудад зориулсан согтууруулах ундааны квотыг зохицуулах журмыг “архи, согтууруулах ундааны хууль бус худалдаатай тэмцэх” зорилгоор нэвтрүүлж байна гэж Засгийн газрын Олон улсын харилцаа холбооны төвийн /CIC/ мэдэгдэлд дурдсан байна.

Саудын Арабын эрх баригчид нийслэл Эр-Рияд хотод зөвхөн лалын шашин шүтдэггүй дипломат ажилтнуудад согтууруулах ундаагаар үйлчлэх анхны дэлгүүрийг нээх гэж байгаа тухай өмнө нь Reuters агентлаг мэдээлсэн юм.

Шинэ журам нь хаант улсад ийм төрлийн барааг хяналтгүйгээр солилцоход хүргэсэн өмнөх зохицуулалтгүй байдлыг зогсоохын тулд согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрнө” гэж Reuters агентлагийн мэдээний хариуд Засгийн газрын Олон улсын харилцаа холбооны төвөөс CNN телевиз мэдээлжээ.

Дэлгүүрийг нээх эсэх талаар тус байгууллага тодорхой мэдээлэл өгөөгүй боловч “дипломат төлөөлөгчийн газруудад хүлээн авсан архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдаалахтай тэмцэх зохицуулалтын шинэ тогтолцоог нэвтрүүлсэн” гэж мэдэгдлээ.

Саудын Арабад согтууруулах ундаа худалдах, хэрэглэхийг хатуу хориглодог бөгөөд зөрчсөн тохиолдолд ташуурдах, албадан гаргах, торгох, хорих зэрэг шийтгэл ногдуулдаг.

Харин угсаа залгамжлах хунтайж Мохамед бин Салманы удирдлага дор эдийн засгийг төрөлжүүлэх томоохон зорилтын хүрээнд тус улс аялал жуулчлалын салбараа өөрчлөн шинэчилж байна. Үүнтэй холбоотойгоор тус хаант улсад ойрын ирээдүйд согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар зөвшөөрч магадгүй гэсэн таамаг яриа тархжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35