Pfizer вакцин 5-11 насныханд ч үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоожээ
2021, 9 сарын 20. 22:540

Pfizer болон BioNtech компаниудын хамтран бүтээсэн Ковид-19 өвчний эсрэг вакцин 5-11 насныханд үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоожээ.

АНУ-ын Pfizer компанийн зүгээс орон нутгийн цагаар 20-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, эмнэлзүйн туршилтын үр дүнг нийтэд мэдээлсэн бөгөөд аюулгүй байдлыг баталгаажуулсан гэж мэдэгджээ.

Тус эмнэлзүйн туршилтыг өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан стандарт тунгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний тунг 3 долоо хоногийн интервалаар цэцэрлэгийн насны болон бага ангийн 2268 сурагчдад хийж үр дүнг ажигласан байна.

Үүний үр дүнд хүүхдүүдэд вакцины хоёр дахь тунг хийсний дараа өсвөр насныхан болон насанд хүрэгчдийнхтэй адил вирусын хүчтэй эсрэг биет үүссэн хэмээн мэдэгджээ. Pfizer компанийн зүгээс мөн вакцины аюулгүй байдлын тухайд ч судалгааг хийсэн гээд өсвөр насныханд түгээмэл тохиолдож байсан тариулсан хэсэгт өвдөх, халуурах гэх зэрэг гаж нөлөө нь судалгаанд оролцсон бага насны хүүхдүүдэд маш бага хувьтай ажиглагдсан байна.

Тус компани ойрын хугацаанд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас энэ насны бүлгийнхэнд вакцин хийх зөвшөөрлийг авахаар төлөвлөж байна.

Уг вакциныг одоогоор АНУ-д 16 ба түүнээс дээш насныханд, 12-15 насныханд шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. АНУ-аар тогтохгүй барууны олон орнууд Ковид-19 өвчний эсрэг вакциныг 12 ба түүнээс дээш насныханд хийлгэхийг зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Энэтхэг улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцины экспортоо нээнэ
02021-9-21 15:02
АНУ вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байна
02021-9-21 10:39
Кабулын засгийн газарт эмэгтэйчүүдийн хийх ажил: Эмэгтэй ариун цэврийн өрөөний цэвэрлэгч
02021-9-20 18:49
ОХУ: Пермийн их сургуульд зэвсэгт этгээд галлаж, 8 хүний амь эрсджээ
02021-9-20 17:32
Испани: Ла Пальма дахь Галт уул дэлбэрч, ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
02021-9-20 10:57
Ши Жиньпин: БНХАУ цар тахлыг даван туулах хүн төрөлхтний их үйлсэд хувь нэмрээ оруулна
02021-9-17 19:06
Нигер: Сурагчдыг олноор нь хулгайлах хэрэг гарч байгаагаас үүдэн хичээлээсээ завсардахад хүрээд байна
12021-9-17 18:16
Франц: Вакцинд хамрагдаагүй эмнэлгийн ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ
02021-9-17 17:15
АНУ: Түймрийн аюул ойртсоноос үүдэн дэлхийн хамгийн том модыг галд тэсвэртэй хөнжлөөр ороожээ
02021-9-17 13:04
Итали улс хөдөлмөр эрхлэгчдээс вакцины гэрчилгээ шаардах болжээ
02021-9-17 12:09