Ши Жиньпин: БНХАУ цар тахлыг даван туулах хүн төрөлхтний их үйлсэд хувь нэмрээ оруулна
2021, 9 сарын 17. 19:060

Энэ долоо хоногийн баасан гарагт ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 21 дэх удаагийн хурал боллоо.

Тус хуралд БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин цахимаар оролцохдоо “Хятад улс цар тахлыг даван туулах хүн төрөлхтний их үйлсэд хувь нэмрээ оруулна” хэмээн хэлжээ.

БНХАУ-ын хувьд одоогоор 100 гаруй улсад 1.2 тэрбум тун вакцин нийлүүлсэн бөгөөд дэлхийд вакцины хамгийн том нийлүүлэгч орноор нэрлэгдэж байгаа юм.

Харин Ши Жиньпины хэлж байгаагаар, БНХАУ энэ ондоо багтаан бусад улсад нийлүүлж буй вакцины тунгаа 2 тэрбумд хүргэхээр төлөвлөсөн гэнэ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Энэтхэг улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцины экспортоо нээнэ
02021-9-21 15:02
АНУ вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байна
02021-9-21 10:39
Кабулын засгийн газарт эмэгтэйчүүдийн хийх ажил: Эмэгтэй ариун цэврийн өрөөний цэвэрлэгч
02021-9-20 18:49
ОХУ: Пермийн их сургуульд зэвсэгт этгээд галлаж, 8 хүний амь эрсджээ
02021-9-20 17:32
Испани: Ла Пальма дахь Галт уул дэлбэрч, ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
02021-9-20 10:57
Ши Жиньпин: БНХАУ цар тахлыг даван туулах хүн төрөлхтний их үйлсэд хувь нэмрээ оруулна
02021-9-17 19:06
Нигер: Сурагчдыг олноор нь хулгайлах хэрэг гарч байгаагаас үүдэн хичээлээсээ завсардахад хүрээд байна
12021-9-17 18:16
Франц: Вакцинд хамрагдаагүй эмнэлгийн ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ
02021-9-17 17:15
АНУ: Түймрийн аюул ойртсоноос үүдэн дэлхийн хамгийн том модыг галд тэсвэртэй хөнжлөөр ороожээ
02021-9-17 13:04
Итали улс хөдөлмөр эрхлэгчдээс вакцины гэрчилгээ шаардах болжээ
02021-9-17 12:09