НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалт хүндхэн нөхцөл байдлын дунд маргааш эхэлнэ
2021, 9 сарын 20. 22:120

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган гишүүн орнуудын зөрчилдөөн эрчимжиж буй болон Ковид-19 өвчний Дельта хувилбар ид тархаж байгаа тун эгзэгтэй цаг үед үргэлжилсээр байгаа билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы онцлох үйл явдал болсон дээд түвшний уулзалт 21-27-ны өдрүүдэд биечлэн оролцох болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах юм.

НҮБ-ын төв байр байрладаг АНУ-ын Нью-Йорк хотод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зэрэг гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа биечлэн уулзацгаах аж.

Халдварлах чадвар маш өндөр гэгдээд буй Дельта хувилбар эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн сэдэв нь Ковид-19 өвчнөөс эхлээд өргөн цар хүрээг хамрах юм.

Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн чуулган нь АНУ болон БНХАУ-ын хоорондын хурцадмал байдал, түүнчлэн сүүлийн үед Австрали улс цөмийн шумбагч онгоцны гэрээг зөрчсөнтэй холбоотойгоор АНУ болон Франц зэрэг барууны томоохон гүрнүүдийн хооронд үүссэн хагарлын дунд болж байгаагаараа онцлогтой.

Wall Street Journal-ын үзэж байгаагаар энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хувьд тулгарч буй томоохон асуудлууд нь Талибан бүлэглэл Афганистаныг хяналтандаа авсан, мөн Иран улсын хатуу чиг шугам баримтлагч Ерөнхийлөгч Раисигийн цөмийн хэлэлцээрийг сэргээсэн зэрэг үйл явдлууд хэмээн онцолжээ.

АНУ-тай зөрчилдөж буй Хятад, Орос, Франц, Ираны удирдагчид бүгд чуулганы хуралдаанд оролцохгүй бололтой.

Нью-Йорк хотын захиргааны зүгээс тус чуулганд оролцогчдыг Ковид-19 өвчний эсрэг вакцин заавал хийлгэсэн байхыг шаардсан хэдий ч баталгуужуулах гэрчилгээ зэргийг хянаж шалгахгүй ажээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Энэтхэг улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцины экспортоо нээнэ
02021-9-21 15:02
АНУ вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байна
02021-9-21 10:39
Кабулын засгийн газарт эмэгтэйчүүдийн хийх ажил: Эмэгтэй ариун цэврийн өрөөний цэвэрлэгч
02021-9-20 18:49
ОХУ: Пермийн их сургуульд зэвсэгт этгээд галлаж, 8 хүний амь эрсджээ
02021-9-20 17:32
Испани: Ла Пальма дахь Галт уул дэлбэрч, ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
02021-9-20 10:57
Ши Жиньпин: БНХАУ цар тахлыг даван туулах хүн төрөлхтний их үйлсэд хувь нэмрээ оруулна
02021-9-17 19:06
Нигер: Сурагчдыг олноор нь хулгайлах хэрэг гарч байгаагаас үүдэн хичээлээсээ завсардахад хүрээд байна
12021-9-17 18:16
Франц: Вакцинд хамрагдаагүй эмнэлгийн ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ
02021-9-17 17:15
АНУ: Түймрийн аюул ойртсоноос үүдэн дэлхийн хамгийн том модыг галд тэсвэртэй хөнжлөөр ороожээ
02021-9-17 13:04
Итали улс хөдөлмөр эрхлэгчдээс вакцины гэрчилгээ шаардах болжээ
02021-9-17 12:09