Куба: 2-10 насны хүүхдүүдийг Ковид-19 өвчний эсрэг вакцинд хамруулсан анхны улс боллоо
2021, 9 сарын 18. 1:020

Куба улс нь дэлхийд анх удаа 2 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд Ковид-19 өвчний эсрэг вакциныг хийж эхлэв.

Орон нутгийн цагаар 16-ны өдөр Куба улс нь өөрсдийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн Soberana02 цар тахлын эсрэг вакциныг 2-10 насны хүүхдүүдэд тарьж эхэлжээ. Кубын эрх баригчид 2-18 насны хүүхдүүдэд тус вакциныг хийх зөвшөөрлийг яаравчлан олгосон бөгөөд өнгөрөгч 11-ний өдрөөс эхлэн 11 ба түүнээс дээш насныхан вакцинд хамрагдаж эхэлсэн байна.

Вакцинд хамрагдах хүрээгээрээ тус вакцин нь дэлхийд хамгийн бага насныханыг хамарч буй юм. АНУ болон Европын ихэнх орнуудад тус өвчний эсрэг вакцин хийлгэх зөвшөөрөгдсөн насыг 12 ба түүнээс дээш хэмээн зааж өгөөд байгаа билээ. Өнгөрсөн зургадугаар сард Хятад улс өөрсдийн үйлдвэрлэсэн Sinovac, Sinopharm вакциныг 3-17 насны хүүхдүүдэд хийж болох зөвшөөрлийг олгосон бол Чили улс мөн Sinovac вакциныг өнгөрсөн 13-ны өдрөөс эхлэн 6-12 насныханд тарьж эхэлсэн байна.

ДЭМБ-ын дэргэдэх Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын (PAHO) захирал Карисса Этьен хэлэхдээ "Насанд хүрэгчид вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахын хэрээр хэвтэн эмчлүүлж буй болон эндсэн хүмүүсийн дунд хүүхдүүдийн эзлэх хувь өндөр болж байна.” гээд “Хүүхэд, залуучуудыг уг өвчний эрсдлээс хамгаалах нь нэн тэргүүний ажил болоод байна.” хэмээн онцолжээ.

11 сая хүн амтай Куба улс нь эх орондоо үйлдвэрлэсэн вакцинуудын тусламжтайгаар хүн амынхаа 65%-ыг дор хаяж нэгдүгээр тунд хамруулаад байгаа хэдий ч ойрын өдрүүдэд тус улсад өдөрт 7-8 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Энэтхэг улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцины экспортоо нээнэ
02021-9-21 15:02
АНУ вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байна
02021-9-21 10:39
Кабулын засгийн газарт эмэгтэйчүүдийн хийх ажил: Эмэгтэй ариун цэврийн өрөөний цэвэрлэгч
02021-9-20 18:49
ОХУ: Пермийн их сургуульд зэвсэгт этгээд галлаж, 8 хүний амь эрсджээ
02021-9-20 17:32
Испани: Ла Пальма дахь Галт уул дэлбэрч, ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
02021-9-20 10:57
Ши Жиньпин: БНХАУ цар тахлыг даван туулах хүн төрөлхтний их үйлсэд хувь нэмрээ оруулна
02021-9-17 19:06
Нигер: Сурагчдыг олноор нь хулгайлах хэрэг гарч байгаагаас үүдэн хичээлээсээ завсардахад хүрээд байна
12021-9-17 18:16
Франц: Вакцинд хамрагдаагүй эмнэлгийн ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ
02021-9-17 17:15
АНУ: Түймрийн аюул ойртсоноос үүдэн дэлхийн хамгийн том модыг галд тэсвэртэй хөнжлөөр ороожээ
02021-9-17 13:04
Итали улс хөдөлмөр эрхлэгчдээс вакцины гэрчилгээ шаардах болжээ
02021-9-17 12:09