М.Алекна зээрэнцэг шидэлтийн дээд амжилтыг шинэчиллээ
4 сарын 15. 12:421

Литвийн тамирчин Миколас Алекна ням гарагт буюу өчигдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн удаан хадгалагдсан дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 74.35 метр зайд зээрэнцэг шидсэнээр 38 жил орчмын өмнө тогтоож байсан дээд амжилтыг эвджээ.

2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт 21 настай М.Алекна АНУ-ын Оклахома муж улсын Рамона хотод болсон “Oklahoma Throws Series World Invitational” тэмцээний үеэр эл амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр тав дахь оролдлогоороо Германы хөнгөн атлетикч Юрген Шультын 1986 оны зургаадугаар сарын 6-нд тогтоож байсан 74.08 метрийн амжилтыг ахиулжээ.

Ю.Шультын амжилт ням гаргийг хүртэл хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн хамгийн удаан хадгалагдсан дээд амжилтад тооцогдож байв. Уг амжилт нь эвдэгдээгүй хугацаагаараа Америкийн хөнгөн атлетикч Жесси Оуэнсийн уртын харайлтын амжилтыг /25 жил 79 хоног/ ардаа орхиж байлаа.

М.Алекна бол 2000, 2004 оны Олимпоос зээрэнцэг шидэлтийн төрөлд алтан медаль хүртсэн Олимпын хошой аварга асан Виргилиюс Алекнагийн хүү юм.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
1
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Жанчивдорж
122.201.31.175
   /
4 сарын 17. 3:15

Удамтай амьтан юм аргагүй ээ

Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08