"Байер" түүхэндээ анх удаа Германы аварга болжээ
4 сарын 15. 12:380

Германы хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг дөрөвдүгээр сарын 14-ний ням гарагт хугацаанаасаа өмнө тодорлоо. Тодруулбал, Бундеслигийн 29-р тойргийн тоглолтод "Байер Леверкузен" баг талбайдаа "Вердер Бремен"- ийг 5:0-ээр буулган авснаар аваргын болзлыг хангажээ.

Талбайн эзэн багаас нигери довтлогч Виктор Бонифас тоглолтын 25 дахь минутад торгуулийн цохилтоос гоол хийсэн бол Гранит Жака 60 дахь минутад хоёр дахь гоолыг, Флориан Витц 68 дахь минутад гурав дахь гоолыг оруулж, 83, 90 дэх минутад хет-трик хийжээ.

"Байер" 79 оноо авснаар, хамгийн ойрын өрсөлдөгчид болох 63 оноотой “Байерн Мюнхен”, “Штутгарт” багуудын хувьд гүйцэх боломжгүй болж, аварга шалгаруулах тэмцээн дуусахаас таван тойргийн өмнө аварга боллоо. Леверкузений клуб анх удаа Бундеслигт түрүүлж байгаа бөгөөд үүнээс өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнд (1996/97, 1998/99, 1999/00, 2001/02, 2010/11) таван удаа мөнгөн медаль хүртэж байв. Мөн Германы цом (1992/93), УЕФА-гийн цомын (одоогийн Европын лиг, 1987/88) тэмцээнд түрүүлсэн юм.

Бундеслигт түрүүлсэн тоогоор дээд амжилтыг эзэмшигч нь сүүлийн 11 жил дараалан түрүүлсэн “Байерн Мюнхен” юм. Хоёрдугаарт 9 удаа аварга болсон “Нюрнберг”, гуравдугаарт “Байерн Мюнхен”-ий өмнө Германы аварга болсон сүүлчийн баг болох “Боруссиа Дортмунд” (8) бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08