ОУВС-гийн дараагийн тэргүүн ирэх сард тодорно
3 сарын 15. 17:130

Олон улсын валютын сангийн /ОУВС/ дараагийн тэргүүнийг сонгох үйл явцыг эхлүүлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын эцэс гэхэд нэр дэвшигчийг сонгохоо төлөвлөж байна гэж ОУВС-гийн Удирдах зөвлөлөөс мэдэгджээ.

ОУВС-гийн одоогийн тэргүүн Кристалина Георгиевагийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа есдүгээр сарын 30-нд дуусах юм.

“Дэлхийн санхүүгийн системийн төвд байдаг тус санг удирдахад шаардлагатай байр суурь бүхий амжилттай нэр дэвшигчийг сонгохыг чухалчилж байна” гэж зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.

Мягмар гарагт Европын Холбооны Сангийн сайд нар К.Георгиеваг ОУВС-гийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгохыг дэмжсэн байна. Уламжлал ёсоор Европын орнууд ОУВС-гийн тэргүүнийг, харин АНУ Дэлхийн банкны тэргүүний албан тушаалыг хаших хүнийг санал болгодог.

Өдгөө 70 настай К.Георгиева нь ОУВС-г 1944 онд байгуулснаас хойш 12 дахь тэргүүнээр нь ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэрбээр тус байгууллагыг хоёр дахь удаагаа удирдах нь нэр төрийн хэрэг байх болно гэж мэдэгджээ.

ОУВС-гийн Удирдах зөвлөл “зөвшилцсөний үндсэн дээр” дараагийн тэргүүнийг сонгох шийдвэртхүрэхийг зорьж байгааг мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02