Z үеийн төлөөлөл болсон америк эр: Иргэдэд нь тусламж хэрэгтэй байхад засгийн газар бусад улс оронд л тусламж үзүүлж байна
4 сарын 12. 12:460

Саяхан Z үеийн төлөөлөл болсон америк эр өөрийн ТикТок хуудаснаа АНУ-д өдөр хоногийг хэрхэн аргацааж байгаа хийгээд энэ нь ямар хүндрэлтэй байгаа талаар хуваалцсан нь олны анхааралд өртжээ.

Улмаар Fox Business сувгаас түүний бичлэгийн хүрээнд мэдээ бэлтгэсэн байна.

Үүнийг орчуулан хүргэвээс, залуугийн бичлэг “Холбооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав нугалсантай дүйх орлого олдог би яагаад өөрийн анхдагч хэрэгцээг ч хангаж чадахгүй байгааг тайлбарлаад өгөх хэн нэгэн байна уу?” гэж асууснаар эхлэх юм.

Түүний бухимдсанаар, “Би та нарын “Өөрөө хичээгээд, долоо хоногт 90 цаг ажиллаад хөл дээрээ бос” гэх утгатай зүйлсийг сонсмооргүй байна. Энд ийм бичлэг хийж байгаагийн зорилго нь тэр биш. Хоёр өрөө байрны түрээс 1,800 ам.доллар, гурван өрөө байрны түрээс 2,200 ам.доллар. Хэн ийм хэмжээний мөнгө төлөөд байж чадах юм бэ? Энд ингээд бичлэг хийгээд, амьдрахад хэцүү байна гээд сууж байгаа нь ичгүүртэй байгаа ч миний мэдэхээр маш олон хүний хувьд нөхцөл байдал ийм л байгаа.

Би хувьдаа нэг л зүйлийг ойлгож байна. Сонгуулиар аль ч намыг сонгосон энэ асуудал шийдэгдэхгүй гэдгийг л мэдэж байна. Засгийн газрын зүгээс маш их хэмжээний мөнгийг зарлагадаж, гадны улс оронд тусламж үзүүлж байгаа ч энд иргэдэд нь тэр тусламж хэрэгтэй байна.

Албанаасаа чөлөөлөгдсөн, орон гэргүй алба хаагчид хэд байгаа гэж бодож байна? Засгийн газрын зүгээс хэрэгтэй хүмүүстээ тусламж хүргэж чадахгүй, хий дэмий мөнгө зарлагадах үзэгдэл одоо ч байсаар байгаа бөгөөд энэ бүхэн улам даамжирч, нөхцөл байдал бүр л дордож байна” гэжээ.

АНУ-ын хувьд саяхан танилцуулсан статистикаар инфляц сүүлийн 3 сарын хугацаанд өсөлттэй байгаа ба ХНС-ийн зүгээс ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулах шинжгүй байгаа юм. Улмаар суурь инфляц л гэхэд өнгөрөгч сард 0.4 хувиар өссөн бөгөөд түрээсийн зардал, шатахууны үнийн өсөлт нь инфляц хөөрөгдөх гол хүчин зүйл болж байгаа ажээ.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02