Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
4 сарын 17. 7:300

Энэ оны эхний улиралд дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн бол iPhone гар утасны нийлүүлэлт жилийн өмнөхтэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан байна. Хятад дахь борлуулалт удаашралтай байгаа нь үүнд ихээхэн нөлөөлсөн гэж дүгнэж болох юм.

Зах зээлийн судалгааны IDC компанийн орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, энэ оны 1-р сараас 3-р сар хүртэл iPhone-ийн нийлүүлэлт 50.1 саяар хязгаарлагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны эхний улирлаас 9.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн Bloomberg News-ийн гаргасан зах зээлийн дундаж таамаглал болох 51.7 саяас хамаагүй бага байв. IDC судалгааны хүрээлэнгийн зүгээс энэ оны эхний улиралд iPhone-ийн нийлүүлэлт буурсан явдал нь цар тахлын улмаас 2022 онд нийлүүлэлтийн сүлжээ доголдож байснаас хойших хамгийн огцом бууралт хэмээн тайлбарласан байна.

Дээр дурдсан хугацаанд дэлхийн ухаалаг утасны нийлүүлэлт өссөн байхад Apple-ийн хувьд ийнхүү бууралттай гарсан нь тус компанид томоохон цохилт болсон нь дамжиггүй. Тодруулбал энэ оны эхний улиралд дэлхийн ухаалаг утасны нийт нийлүүлэлт 289.4 саяд хүрсэн нь өнгөрсөн оны эхний улирлаас 7.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

iPhone гар утасны нийлүүлэлт буурсан хамгийн том шалтгаан нь Хятадын дотоодын компаниудтай хийх өрсөлдөөн улам ширүүсэн борлуулалт удаашралтай болсонтой шууд холбоотой.

Зах зээлийн судалгааны Counterpoint компанийн мэдээлснээр, энэ оны эхний зургаан долоо хоногт Хятад дахь iPhone утасны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан байна. Тухайлбал энэ оны эхний улиралд Xiaomi (14.1%), Transion (9.9%), Oppo (8.7%) зэрэг Хятад компаниуд Samsung Electronics (20.8%) болон Apple (17.3%) араас дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд 3-5 дугаар байрыг эзэлсэн байна. Энэ хугацаанд Xiaomi болон Transion компаниудын нийлүүлэлт 33.8 болон 85 хувиар тус тус огцом өсжээ. Өнгөрсөн оны 8-р сард худалдаанд гарсан Huawei компаниын шинэ загварын “Mate 60 Pro” ухаалаг утас нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа нь iPhone-ын хувьд тийм ч таатай зүйл биш болох нь тодорхой.

Мөн өнгөрсөн онд Хятадын засгийн газар төрийн байгууллагууд дотор ямар нэгэн гадны орнуудад үйлдвэрлэсэн электрон төхөөрөмж ашиглахыг хориглосон нь iPhone утасны борлуулалтад саргөөр нөлөөлсөн нь дамжиггүй.

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн сард Хятадад айлчлах үеэрээ Хятадын зах зээл бол тус компанийн хувьд хамгийн том гадаад зах зээл гэдгийг удаа дараа онцолсон юм. Тэрээр “Би Хятадад эргэлзэж байсан удаагүй. Хятад улсаас гадна ард түмэн, соёлд нь их хайртай. Би Хятадад ирэх бүртээ энд боломжгүй зүйл үгүй гэдгийг ухаардаг” хэмээн дурджээ.

Үүний зэрэгцээ, Apple компани нь АНУ, БНХАУ-ын зөрчилдөөн ширүүсэж буй энэ үед нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадаас хараат байдлаа багасгахын тулд Вьетнам, Энэтхэг дэх үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байгаа билээ.

Ноён Күүк энэ сарын 15-ны өдөр Вьетнамд айлчилж, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Bloomberg News агентлагийн мэдээлснээр Apple 2019 оноос хойш Вьетнамын нийлүүлэлтийн сүлжээнд 400 орчим их наяд донг зарцуулсан бөгөөд энэ хугацаанд Вьетнам дахь жилийн зардал хоёр дахин өссөн байна. Нэмж дурдахад тус компани өнгөрсөн оны 5-р сард Вьетнамд цахим дэлгүүрээ нээх зэргээр тус улсын зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байгаа юм.

Мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Apple-ийн хувьцааны ханш өмнөх арилжааны өдрөөс 2 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18