Хөрөнгөтөн форум “Монголын финтек групп”-ийг онцоллоо
2023, 8 сарын 11. 14:320
“Хөрөнгөтөн” хаалттай форумд “Голомт капитал ҮЦК” ХХК оролцож, онцлох төслөөрөө Монголын санхүү, технологийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өнгөлж буй “Монголын финтек групп” ХК-ийг танилцуулсан нь хөрөнгө оруулагчид болон оролцсон хүмүүст онцгой байлаа.

“Монголын финтек групп” ХК 2017 оноос санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж, 2020 оноос анхны финтек бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж эхэлснээс хойш иргэд гар утсаараа санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хялбар авах боломжийг бүрдүүлсэн юм. Өдгөө үйл ажиллагаа нь өргөжин тэлж буйг өнөөдрийн хаалттай форумд онцоллоо.

Тус компанийн охин компани “Сэндли ББСБ” ХК нь Sendly гар утасны аппликэйшн, “Хай пэймэнт Солюшнс” ХХК нь Hipay супер аппликэйшн, мөн үнэт цаасны Stocklab, мөнгөний захын “Мони маркет фанд” платформ, америк стандартын “Мегаболл” лотерей зэрэг бүтээгдэхүүнээрээ зах зээлд танил болжээ.

“Монголын финтек групп” ХК-ийн онцлох ажлын нэг нь 2021 онд БНХАУ-ын төлбөрийн томоохон платформ Wechatpay-ийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага болсон байна. Ингэснээр монголын бизнес, худалдаа эрхлэгчид хятадаас ирсэн жуулчдаас Wechatpay-ээр төлбөр шууд хүлээн авч байгаа юм. Мөн БНХАУ-ын Аlipay-н албан ёсны түнш байгууллага болж, 2023 оны 4-р сард үйлчилгээг нь Монголд нэвтрүүлснээр дундын зуучлагчгүйгээр хятад иргэдийн Alipay данс руу төлбөрөө шууд шилжүүлдэг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35