OpenAI компани Ази дахь анхны оффисоо Токиод нээжээ
4 сарын 15. 18:440

Японд хиймэл оюун ухаант “ChatGPT” чатботынх нь хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан “OpenAI” компани Ази дахь анхны оффисоо Токио хотод нээжээ.

АНУ-д төвтэй “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Токиод уулзаж, тус улсад оффис байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

К.Фүмиогийн Засгийн газар эдийн засгаа өсгөхийн тулд дэвшилтэт технологийг ашиглахын сацуу түүнтэй холбоотой дүрэм журмыг боловсруулахаар ажиллаж байна.

2022 оны 11 дүгээр сард олон нийтэд анх танилцуулж байснаас хойш “ChatGPT” нь өөртөө цуглуулсан асар их мэдээлэлд тулгуурлан асуултуудад хүн шиг хариулах чадвартайгаараа дэлхийн хиймэл оюун ухааны хөгжилд түлхэц өгчээ.

Японд олон компани, хотын захиргааны ажилтнууд баримт бичиг, өгөгдлийг боловсруулах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд “ChatGPT”-ийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна.

Сан-Франциско хотод төвтэй “OpenAI”-ийг 2015 онд С.Альтман, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тэргүүтэй хүмүүс үүсгэн байгуулж байв.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01