“Тесла” Энэтхэгийн компанитай хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ
4 сарын 15. 18:590

Америкийн “Тесла” компани Энэтхэгийн “Тата Электроникс” компанитай хагас дамжуулагч худалдан авах стратегийн гэрээ байгуулжээ. Энэ тухай Энэтхэгийн “Экономик Таймс” сонин албаны хүмүүсийн мэдээллийг эш татан мэдээлсэн байна.

Тус сонинд бичсэнээр, компаниуд хэдэн сарын өмнө нууцаар гэрээ байгуулсан байна. Энэтхэгт электроник хэрэгслийн ханган нийлүүлэгчдийн экосистемийг бий болгоход чиглэсэн "Тесла"-гийн хүчин чармайлт нь нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг зорьж байгааг харуулж байна гэж Электрон хэрэгсэл, хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ашок Чандак хэллээ.

“Тата Электроникс” компани Энэтхэгт хагас дамжуулагчийн гурван үйлдвэрийг саяхан нээсэн бөгөөд нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээг бий болгохын тулд цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор тус компани бизнесийн үйл ажиллагаандаа 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Түүнчлэн сүүлийн саруудад гадаадын өндөр түвшний 50-60 мэргэжилтнүүдийг хөлсөлж, хагас дамжуулагч технологи, стратегийн төлөвлөлт, дизайны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулахад тэдний туршлагыг ашиглахаар төлөвлөжээ.

Америкийн тэрбумтан, “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск энэ сарын 21-22-ны өдрүүдэд Энэтхэгт айлчилж, тус улын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах төлөвтэй байна. Уулзалтын үеэр И.Маск дэлхийн хиймэл дагуулын холбооны "Старлинк" системээ Энэтхэгт нэвтрүүлэх ажлыг хурдасгах, тус улсад 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах, цахилгаан автомашины хамтарсан үйлдвэр барих зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01