НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны дайралттай холбоотой асуудлаар хуралдана
4 сарын 15. 10:440

Израил руу хийсэн Ираны дайралтыг зэмлэн буруушааж, тус улсын Хувьсгалт гвардын корпусыг террорист байгууллага гэж зарлах хүсэлтийг Израилын талаас тавьсны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уг асуудлаар ням гарагт хуралдах шийдвэрийг гаргажээ.

Хурал 16:00 цагт болно гэж бямба гаргийн орой гаргасан хуваарьт дурдсан байна. НҮБ-д суугаа Израилын Байнгын төлөөлөгч Гилад Эрдан тус зөвлөлийн ерөнхийлөгчид захидал хүргүүлж, зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүссэн байна.

"Ираны дайралт дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Зөвлөлөөс Ираны эсрэг бодитой арга хэмжээ авахын тулд бүхий л арга хэрэгслийг ашиглана гэж миний бие найдаж байна" гэж Г.Эрдан X хуудсандаа бичжээ.

Бямба гаргийн орой Ираны талаас Израилын нутаг дэвсгэр лүү тэсрэх бөмбөг бүхий нисгэгчгүй онгоцууд хөөргөж, пуужин харваж, анх удаа шууд дайралт хийв. АНУ Израилд "төмөр мэт бат бөх" дэмжлэг үзүүлнэ гэж амласан нь байдлыг улам хурцатгах эрсдэл үүсгэж байна.

Израилын тал Ираны баллистик пуужин, нисгэгчгүй онгоцуудын довтолгоонд өртөж байгааг Израилын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари баталж, зарим пуужингуудыг агаарын довтолгооноос хамгаалах системээр сөнөөсөн гэж мэдэгджээ. Израилын төрийн мэдлийн "Кан" телевизийн мэдээлснээр, 400-500 нисгэгчгүй онгоцноос 100 орчмыг нь Америк, Йордан, Их Британи зэрэг холбоотон орон Израилд хүрэхээс нь өмнө сөнөөсөн байна.

Ираны Лалын хувьсгалт гвардын корпус бямба гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ, Израил руу пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсон гэдгээ баталжээ. Дөрөвдүгээр сарын 1-нд Израилынх байх магадлалтай байлдааны онгоцууд Дамаск дахь Ираны Консулын газарт цохилт өгсний дараа Ираны тал хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байв. Уг халдлагын улмаас Лалын хувьсгалт гвардын корпусын долоон офицер, түүний дотор хоёр ахлах командлагч амь үрэгдсэн байна. Консулын газарт болсон халдлагын хариуцлагыг Израилын тал хүлээгээгүй, мөн үгүйсгээгүй ажээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01