“Хөрөг зургийн хаан” Ж.Харрелын уран бүтээлийн үзэсгэлэн нээгджээ
4 сарын 2. 15:090

Вашингтон дахь Смитсоны хүрээлэнгийн Үндэсний хөрөг зургийн галерейд “хөрөг зургийн хаан” гэгддэг Жорж Харрелын авсан 1930-1940-өөд оны үеийн жүжигчдийн хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд “Холливүүдийн алтан үеийн” жүжигчдийн 20 гаруй хөрөг зургийг дэлгэн үзүүлж байна.

 

1930, 1940-өөд оны эхээр Жорж Харрелл (1904-1992) шилдэг хөрөг зурагчин байв. Тэрбээр “Metro-Goldwyn-Mayer” (MGM) компанийн зар сурталчилгааны хэлтэст ажилд орохдоо дөнгөж 25 настай байжээ. Харрелл маш хурдан дэвшиж, студийн ахлах хөрөг зурагчин болж, "Холливүүдийн хөрөг зургийн агуу мастер" гэгдэх болжээ. Чадварлаг зураг авалт, гэрэлтүүлгийн шинэлэг эффектийг ашиглан тэрбээр "Холливүүдийн алтан үе"-ийн олон жүжигчний дүрийг мөнхөлсөн юм. "Тэд үнэхээр дур булаам хүмүүс байсан, чухамдаа би тийм л дүр төрхүүдийг гаргахыг хүсэж байлаа" гэж Харрелл дурсан ярьсан байдаг.

1933 онд Жорж Харрелл MGM-ээс гарч Sunset өргөн чөлөөнд гэрэл зургийн студи нээжээ. Тэнд тэрбээр MGM-ийн оддын хамгийн гайхалтай хөрөг зургууд, бусад томоохон студиудын тэргүүлэх жүжигчдийн мартагдашгүй зургуудыг бүтээжээ. Түүний авсан гэрэл зургууд сэтгүүл, сониноор дүүрэн байв. Спенсер Трейси, Мирна Лой, Жин Харлоу, Кларк Гэйбл, Жоан Кроуфорд, Билл "Божанглес" Робинсон, Жонни Вайссмюллер, Марлен Дитрих, Грета Гарбо болон бусад олон жүжигчид түүний бүтээлүүдийн баатрууд байлаа.

 

"Жорж Харреллын гэрэл зургуудыг харахад цаг хугацаа зогсох мэт санагдана. Тэд үзэсгэлэнтэй төдийгүй зөөлөн дулаан, сэтгэл татам. Хөнгөн зөөлөн, хилэн мэт түүний хөрөг зургуудаас ер бусын гайхалтай туяа цацрах шиг санагддаг. Харрелл бол алдартнууд ямар харагдах ёстой вэ гэдэг стандартыг тогтоосон зурагчин мөн" гэж “Алдартнуудын хүч” үзэсгэлэнг зохион байгуулагч Шумард хэллээ.

1938 онд Sunset студи хаагдсаны дараа Харрелл “Warner Bros.”, “Columbia Pictures” компаниудад хэсэг хугацаанд ажиллаж байгаад Дэлхийн II дайны үед цэргийн кино үйлдвэрлэлийн хэлтэст алба хаасан байна. Дайны дараа жижиг зөөврийн камераар авсан "илэн далангүй" гэрэл зургууд нь Харреллийн хэв маягийг илэрхийлсэн том форматтай студийн хөрөг зургуудаар солигджээ. Жорж Харреллийн хувьд Холливүүдийн "алтан үе" төгсгөл болов. 8x10 камер ашиглахаа болиход тэр дур булаам байдал алга болжээ.

Өөрийнх нь хийхийг хүсдэггүй хөрөг сурвалжилга моодонд орсон тул дайны дараа Жорж Харрелл хэсэг хугацаанд ажилгүй болсон байна. Харин 1965 онд Нью-Йоркт үзэсгэлэнгээ гаргасны дараа "Их Мастер"-т алдар нэр нь эргэн ирлээ. Алдартнууд түүгээр хөрөг зургаа татуулах гэж дугаарлах болов. Тэдний дунд Брүүк Шилдс, Шэрон Стоун, Хариссон Форд, Мишель Пфайффер, Лайза Минелли, Пол Ньюман, Роберт Редфорд, Шон Траволта нар байлаа.

 

Харрел 1970 оноос хойш цомгийн хавтасны зураг авах болсон бөгөөд хамгийн алдартай бүтээлүүд нь Касс Эллиотын "Cass Elliot" (1972), Хелен Реддигийн "Imagination" (1983), Том Уэйтсийн "Foreign Relations" (1977), Пол Маккартнигийн "Тоглуулахын тулд дар" (1986) зэрэг цомгуудын хавтас юм.

Хөрөг зургийн суут зурагчин 1992 оны тавдугаар сарын 17-нд таалал төгссөн бөгөөд өнөөг хүртэл түүний бүтээлүүдийг үзэгч, цуглуулагчид өндрөөр үнэлсээр байна.

Жорж Харреллийн "Алдартнуудын хүч: Холливүүдийн алтан үеийн гэрэл зургууд” үзэсгэлэн 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.


Эх сурвалж: Azertag /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01