Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
3 сарын 28. 18:130

Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Ожи Холдингс компани бага насны хүүхдийн живх үйлдвэрлэлийн зах зээлээ орхиж, насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөх болсноо зарлажээ. Үүний шалтгаан нь тус улсын хүн амын насжилт эрчимтэй хөгширч, төрөлт түүхэн доод үзүүлэлтэд хүрээд байгаатай холбоотой юм.

Япон улсын хүрээнд насанд хүрэгчдийн живхний борлуулалт бага насны хүүхдийн живхний борлуулалтыг даваад өдгөө арав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа тул тэд ийн шийдвэрлэх болсон байна.

Харин төрөлтийн хувьд бидний урьд мэдээлж байсанчлан 2023 онд нийт 758,631 хүүхэд төрсөн нь 2022 онтой харьцуулахад даруй 5.1 хувиар буурсан үзүүлэлт болсон билээ.

Мэдэгдлийн хүрээнд Ожи Холдингс компаниас зарласнаар, тэд одоогийн байдлаар жилд нийт 400 сая живх үйлдвэрлэж байгаа бөгөөд тэдний үйлдвэрлэлийн тоо хэмжээ 2001 оноос хойш тасралтгүй буурч байгаа тул Япон улс дахь бага насны хүүхдийн живх үйлдвэрлэлээ бизнесээ насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвүүлж, төрөлт өсөх төлөвтэй байгаа Малайз, Индонези улсуудад бага насны хүүхдийн живх үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35