2024/03/27: Тойм мэдээ
3 сарын 28. 11:080

Хятад гадаадын хагас дамжуулагчийн хэрэглээг хязгаарласнаар Intel болон AMD компаниуд хүнд цохилтод орно

Хятад улс төрийн байгууллагуудын компьютерт гадаадын хагас дамжуулагч болон түүний эд анги, сервер ашиглахыг хориглосон тохиолдолд Intel, AMD зэрэг АНУ-ын хагас дамжуулагч компаниудын борлуулалт хэдэн тэрбум ам.доллароор буурч болзошгүй гэх таамгийг шинжээчид хийжээ.

Британийн хэвлэлүүд: ОХУ Умард Солонгост газрын тосны бүтээгдэхүүн шууд нийлүүлж байна

Financial Times сонин Их Британийн Хатан хааны цэргийн нэгдсэн хүрээлэнтэй хамтран хиймэл дагуулаас авсан зурагт дүн шинжилгээ хийхдээ, Умард Солонгосын газрын тос тээвэрлэгч таван танк 7-ны өдрөөс хойш Оросын Алс Дорнод дахь Восточный боомт руу газрын тосны бүтээгдэхүүн ачихаар хөдөлж буй нь тодорхой харагдаж байгааг дурджээ.

Ж.Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэх асуудал хойшиллоо

Лондон хот дахь Дээд шүүхээс "Викиликс" цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх хэд хэдэн нөхцөлийг АНУ-ын засгийн газарт тавилаа. Эдгээр болзлыг биелүүлэхэд гурван долоо хоногийн хугацаа байгаа бөгөөд хэрвээ Вашингтон тэдгээрийг биелүүлэхгүй бол Ж.Ассанж уг шийдвэрийг давж заалдах боломжтой.

Балтиморт гүүр нурсны улмаас зургаан хүн амиа алджээ

АНУ-ын Мэриленд муж улсын Балтимор хот дахь Фрэнсис Скотт Кигийн нэрэмжит гүүрийг орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөө ачаа тээврийн хөлөг онгоц мөргөсний улмаас нуржээ.

Украин, Гүржийн багууд ЕАШТ-ний шувтаргын шатанд шалгарлаа

Украин ба Гүржийн хөл бөмбөгийн шигшээ багууд мягмар гарагт болсон Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ сонгон шалгаруулах нэмэлт тоглолтуудад Исланд, Грекийн багуудыг хожсоноор 6 дугаар сард эхлэх шувтаргын шатанд шалгарлаа.

Европын физикчид сүнслэг бөөмсийг хайсаар байна

Аугаа их физикчдийн хэлж байснаар, биднийг хүрээлэн буй ертөнцийн багагүй хэсгийг далд нууцлаг буюу “сүнслэг” бөөмс /фантомууд/ бүрдүүлж байдаг. Тэдгээрийг илрүүлснээр Орчлон ертөнцийн жинхэнэ мөн чанарыг танин мэдэхэд улам ойртох болно.

100 тэрбум ам.долларын мөнгөн дэвсгэрт хэлбэрээр хэрхэн харагдахыг үзүүлсэн симуляци бичлэгийг цацжээ

2 жилийн өмнө RED SIDE гэх YouTube сувгаас их хэмжээний мөнгөн дэвсгэрт бодит амьдрал дээр хэрхэн харагдахыг үзүүлсэн симуляци бичлэгийг цацсан нь саяхнаас л олон нийтийн анхааралд өртөх болсон байна.

Bad Boys 4 киноны анхны трэйлер цацагджээ

Жүжигчин Уилл Смит, Мартин Лауренс нарын тоглосон инээдмийн, тулаант кино болох Bad Boys цувралын дөрөвдүгээр ангийн анхны, албан ёсны трэйлер цацагджээ.

Forrest Gump кино дээр жүжигчин Том Хэнксийн өмссөн пүүзийг 57,500 ам.доллароор худалджээ

Heritage Auctions дуудлага худалдааны газраас Forrest Gump кинонд жүжигчин Том Хэнксийн өмссөн Nike Cortez загварын пүүзийг дуудлага худалдаанд оруулжээ. Тийнхүү дуудлага худалдаа хаагдахад пүүз 57,500 ам.долларын үнэ хүрсэн байна.

Какаоны буурцагны үнэ түүхэнд анх удаа 10 мянган доллароос давжээ

Intercontinental Exchange (ICE) биржийн мягмар гаргийн арилжааны явцад нэг тонн какаоны буурцгийн үнэ 10,080 долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 134 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятад улс АНУ-ын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ

Хятадын Худалдааны яам энэ тухай мягмар гарагт мэдэгдлээ. Татварын хөнгөлөлт үзүүлэх АНУ-ын хөтөлбөр нь Хятадын бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаж, шударга өрсөлдөөнийг зөрчиж байна гэж тус яам мэдэгдсэн байна.

Украины ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Украины Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Гадаад тагнуулын албаны дарга Александр Литвиненког томилсон тухай Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн зарлигт дурджээ.

Бага Кеннеди хуульч Николь Шанаханыг өөрийн дэд ерөнхийлөгчөөр сонгожээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч бага Роберт Кеннеди өөрийн дэд ерөнхийлөгчөөр хуульч Николь Шанаханыг сонгожээ. Тэрбээр энэ тухайгаа мягмар гарагт Калифорни муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35