2024/04/11: Тойм мэдээ
4 сарын 12. 11:270

Теsla-гийн өрсөлдөгч гэгддэг Хятадын Liotto энгийн хэрэгцээнд зориулсан, өртөг багатай автомашин танилцуулна

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл болох Хятадад үнийн өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Хятадын томоохон үйлдвэрлэгч Lixiang (Liotto) энгийн хэрэгцээний SUV ангиллын цахилгаан автомашин гаргаснаар өөрийн өрсөлдөгч Теsla-тай дахин нэг өрсөлдөөнийг эхлүүлжээ.

Илон Маск энэ сард Энэтхэгт айлчилж, ерөнхий сайд Модитой уулзан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарлана

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск энэ сард Энэтхэг улсад айлчилж, ерөнхий сайд Нарендра Модитой уулзан тус улсад хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарлана хэмээн онцолжээ.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад 50.000 ам.доллар олгоно

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос орон нутгийн цагаар 10-ны өдөр “Бид олимпын наадамд түрүүлсэн тамирчдад мөнгөн шагнал олгох анхны олон улсын холбоо болно" гэж мэдэгдэв. The Guardian сонин энэ талаар “Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо Олимпийн наадмын 128 жилийн уламжлалыг эвдэхээр шийджээ” хэмээн онцолсон байна.

ХАМАС-ын удирдагчийн гурван хүү Израилын цохилтод өртөн амиа алджээ

Израилын агаарын довтолгооны улмаас Газын зурваст ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны дарга Исмаил Ханиягийн гурван хүү амь үрэгджээ. Энэ мэдээллийг Израилын батлан хамгаалах хүчин баталсан байна.

Дэлхийн худалдаа энэ онд өсөх төлөвтэй байна

Өнгөрсөн онд эрчим хүчний өндөр үнэ, инфляцын улмаас дэлхийн бараа таваарын худалдаа урьдчилан таамаглаж байснаас огцом буурсан бол энэ онд эргэн өсөх төлөвтэй байгаа тухай Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ лхагва гарагт мэдээлжээ.

Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам парламентад олонх боллоо

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /Тобуро/ нэг мандаттай 254 тойргийн санал хураалтын дүнгээр парламентад олонх болжээ.

Ж.Байден, К.Фүмио нар уулзлаа

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар лхагва гарагт Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийлээ. Тэд “дэлхийн түнш орны”-ийн хувьд хоёр улс нягт холбоотой гэдгийг онцлоод, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

АНУ: Ангийнхаа хүүхдүүдийг хөнөөсөн хүүгийн эцэг эхэд ял оноожээ

АНУ-ын Мичиган муж улсад 2021 онд сургууль дээрээ гар буу биедээ авч очиж, ангийнхаа дөрвөн хүүхдийг хөнөөсөн өсвөр насны хүүгийн эцэг эхэд "эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй" гэх үндэслэлээр 10-аас дээш жилийн хорих ял сонсжээ.

Гахайн нойр булчирхайн эсийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг Японд хийнэ

Японы Олон улсын анагаах ухааны үндэсний төвийн мэргэжилтнүүдээр ахлуулсан эрдэмтдийн баг нойр булчирхайн даавар үүсгэдэг дотоод шүүрлийн эсийг (Лангерхансын эс) гахайнаас хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг ирэх онд хийхээр төлөвлөж байна.

Рене Зеллвегер, Хью Грант нар “Брижит Жонс”-ын шинэ ангид тоглоно

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт тэрбээр “Брижит Жонс” киноны дөрөвдүгээр анги болох “Bridget Jones: Mad About the Boy” кинонд тоглох гэж байна. Уг киног Английн зохиолч Хелен Филдингийн зохиолоор сэдэвлэн бүтээх ажээ.

Сүмогийн их аварга Акэбоно таалал төгсжээ

Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд ёкозүна цол хүртсэн анхны гадаад бөх болох Акэбоно Таро (жинхэнэ нэр нь Чад Роуан) 54 насандаа таалал төгсжээ.

Герман: Музейн ажилтан өөрийн уран бүтээлийг үзмэрүүд дунд нууцаар байршуулсан учраас ажлаасаа халагджээ

Лхагва гарагт өмнөд Германы сониноос мэдээлснээр тус улс дахь нэгэн музейн ажилтан өөрийн уран бүтээлийг үзмэрүүд дунд нууцаар байршуулж, хананд өлгөсөн хэргээр ажлаасаа халагджээ.

АНУ: Хөрөнгөтнүүд хоёрдогч паспорттой болох нь олширчээ

АНУ дахь чинээлэг гэр бүлийн гишүүд хоёрдогч улсаас иргэншил хүсэж, хоёрдогч болон гуравдагч паспорттой болох нь олширчээ. Улмаар судалгаанаас үзвэл АНУ-ын иргэд эл үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэх болсон байна. “Хэнли энд Партнерс” хуулийн фирмээс тайлбарлаж байгаагаар америкчууд тийн паспорт цуглуулах болсон нь тэд болзошгүй эрсдэлээ сэргийлж буй хэрэг гэсэн юм.

Вьетнамын тэрбумтан 44 ам.долларын залилангийн хэргээс болж цаазын ял сонсжээ

Пүрэв гарагт Вьетнамын тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн магнат Труонг Май Лан тус улсын хамгийн том банкнуудын нэгийг 11 жилийн турш залилсан хэргээр цаазын ял сонсжээ.

Жүжигчин Марго Роббигийн LuckyChap компани алдарт Monopoly тоглоомоос сэдэвлэсэн киног бүтээнэ

Найз нөхөд, гэр бүлээрээ цуглахад хөлөгт тоглоом тоглох нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэх олон аргын нэг. Харин хөлөгт тоглоомоос сэдэвлэсэн кино гарвал та үзэх үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01