"Сити", "Челси" хоёрыг Премьер Лигээс хасаж болзошгүйг анхааруулжээ
3 сарын 21. 13:350

Санхүүгийн ил тод байдлын зарчмыг /fair play/ удаа дараа зөрчсөний учир “Манчестер Сити”, Лондоны “Челси” клубуудыг Английн Премьер-Лигээс хасаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай The Sun сонинд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх зөрчлүүдийг шалгаж буй Премьер Лигийн хараат бус комиссоос хоёр клубт сануулга өгч, буруутай нь тогтоогдвол клубуудыг Лигээс хасаж магадгүй гэдгийг анхааруулсан байна.

2023 оны 2 дугаар сард санхүүгийн 115 удаагийн зөрчил гаргасан хэмээн “Сити” клубыг буруутгасан бол өмгөөлөгчид нь үүнийг эсэргүүцэн заргалдаж байгаа юм. Өнгөрсөн улиралд Английн аваргаар тодорсон тус багт холбогдох хэргийн сонсгол ирэх намрын сүүлээр болно. Харин “Челси” клубийг ямар нэгэн зүйлд холбогдуулан буруутгаагүй байгаа боловч Оросын тэрбумтан Р.Абрамовичийн эзэмшилд байх үед санхүүгийн тайланд нь хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Энэ улиралд дээрх комиссын шийдвэрээр санхүүгийн зөрчил гаргасан "Ноттингем Форест" багийн 4 оноог, “Эвертон” багийн 10 оноог тус тус хүчингүй болгосон юм. Энэ хоёр клубын гаргасан зөрчлүүдийг “ноцтой” биш гэж үзсэн бол “Сити”, “Челси”-тэй холбоотой санхүүгийн будлианууд нэлээд “ноцтой”-д тооцогдож магадгүй байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35