Домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэр таалал төгсжээ
1 сарын 9. 14:260

Германы домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэр өнгөрсөн ням гарагт 78 насандаа таалал төгсжээ.

"Бидний хайрт хань, эцэг Франц Беккенбауэр гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн амгалан тайван нойрслоо" гэж түүний гэр бүлийнхэн даваа гарагт мэдэгдсэн байна.

"Der Kaiser" (Эзэн хаан) гэгддэг байсан Ф.Беккенбауэр бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг байлаа.

Ф.Беккенбауэр тоглогч, дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон гурван хүний ​​нэг юм. Түүнээс гадна Бразилын Марио Загалло /Беккенбауэрыг нас нөгчихөөс гурав хоногийн өмнө таалал төгссөн/, Францын Дидье Дешам нар энэ амжилтын эзэн болж байв.

Тэрбээр 1974 онд ХБНГУ-ын шигшээ багийн ахлагчийн хувьд ДАШТ-д түрүүлж, 1990 онд дасгалжуулагчийн хувьд дэлхийн аваргын цомыг дахин өргөсөн юм.

Ф.Беккенбауэр “Байерн Мюнхен” клубийн бэлгэ тэмдэг байсан бөгөөд багийнхаа төлөө нийтдээ 582 удаа тогложээ. Түүний үед тус клуб Германы аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, мөн Европын Аваргуудын цомыг гурван удаа хүртсэн юм.

1970-аад онд “Байерн Мюнхен” дэлхийн шилдэг клуб байсан бол Ф.Беккенбауэр өөрөө Ballon d'Or-ыг хоёр удаа буюу 1972, 1976 онуудад хүртэж байлаа.

"Франц Беккенбауэр бол агуу хүн, хөлбөмбөгт хайртай жинхэнэ домог байсан юм. Бид чамайг үүрд дурсана, эрхэм Франц” хэмээн ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгджээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35