Германы эмч нар цалингаа 12.5 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, нэг өдрийн ажил хаялт зарлажээ
3 сарын 13. 10:130

Германы их сургуулийн эмнэлгийн олон мянган эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан орон нутгийн цагаар 11-ний өдөр нэг өдрийн ажил хаялт зарлажээ.

Тус улсын эмч нарын үйлдвэрчний эвлэл болох Марбургер Бундын зүгээс мэдээлснээр, улс даяар зохион байгуулагдсан энэ удаагийн ажил хаялтад 23 их сургуулийн эмнэлгийн 10.000 гаруй эмч нэгдэж, Мюнхен, Дюссельдорф, Геттинген зэрэг хотуудад болсон жагсаалд 7.000 орчим гишүүд цугларсан хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тус үйлдвэрчний эвлэл нь их сургуулийн эмнэлгүүдийн 20.000 орчим эмч нарын нэрийн өмнөөс муж бүрийн эрх баригчидтай тохиролцоонд хүрэхээр хэлэлцээр хийсээр байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийнхэн үндсэн цалингаа 12.5 хувиар нэмэгдүүлэхээс гадна шөнийн цаг, амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажилласан эмч нарын нэмэгдэл цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Одоогийн байдлаар дөрвөн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч тохиролцоонд хүрч чадаагүй байна. Их сургуулийн эмнэлгийн эмч нар өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр мөн нэг өдрийн ажил хаялт зарлаж байсан билээ.

Их, дээд сургуулийн эмнэлгийн эмч нар өвчтөнүүдтэй харьцаж, эмчилгээ хийхээс гадна оюутнуудад хичээл заах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг гурван үндсэн чиг үүрэгтэй байдаг ч бусад эмнэлгийн ажилчдаас бага цалинтайн дээр ажлын цаг нь урт байдаг тул ийнхүү өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж буй нь энэ хэмээн үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд өгүүлэв.

Шлесвиг-Холштейн мужийн Сангийн сайд Моника Хаарналт "Гуравдугаар сарын сүүлчээр болох дараагийн шатны хэлэлцээрээр хоёр талын хэн хэнийх нь эрх ашигт нийцсэн шийдлийг олно гэж бид найдаж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41