ОУОХ-ны тавьж буй нөхцлөөр Олимпод оролцох боломжгүй гэв
2 сарын 23. 18:350

Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ тавьж буй нөхцлийн дагуу Оросын гимнастикчид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй гэж Олимпын аварга Артур Далалоян үзэж байна.

ОУОХ өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд гаргасан мэдэгдэлдээ “хэд хэдэн шаардлагыг хангасан тохиолдолд Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар Парисын Олимпод оролцохыг зөвшөөрнө” гэж дурдсан юм.

ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны эл шийдвэрийн дагуу бие даасан статус бүхий тамирчид ба тэдэнд туслах бие бүрэлдэхүүн нь ОХУ-ын туг далбаа, төрийн дуулал, сүлд тэмдэг болон үндэсний спортын холбоод, Оросын Олимпын хорооны аливаа бэлгэ тэмдгийг ашиглахаас татгалзах ба Оросын зэвсэгт хүчний явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дэмжих ёсгүй.

Энэ жилийн хувьд бид Оросын АШТ, Цомын тэмцээнээс гадна БРИКС-ийн тоглолт, Найрамдлын тоглолтод оролцохоор бэлтгэж байгаа. Цаашдаа бид олон улсын тавцанд дахиад гарах нь тодорхой. Парисын Олимпын тухайд, бидэнд тавьж буй нөхцлүүд нь огт хүлээж авахын аргагүй бөгөөд ийм нөхцлөөр бид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй” гэж Далалоян ярилаа. Цааш нь тэрбээр тамирчны замналаа дуусгах бодолгүй байгаагаа хэлээд 28 нас гэдэг бол спортын гимнастикт тун тохиромжтой нас гэдгийг онцлов.

Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 7 дугаар сард Олон улсын гимнастикийн холбоо /FIG/ мэдэгдэл гаргаж, 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрч, тавигдах шаардлагуудыг 11 дүгээр сард танилцуулсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа Европын гимнастикийн холбооны / European Gymnastics/ Ерөнхий Ассамблей хуралдаж, Орос, Беларусийн тамирчид ба албаны хүмүүсийг 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Европын тэмцээнүүдэд оролцуулахын эсрэг санал өгсөн байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35