Энэ онд байгалийн хийн олборлолт 2.8 хувиар нэмэгдэнэ
2 сарын 20. 11:190

Түлшний эрэлт нэмэгдэж, үнэ буурч байгаатай холбоотойгоор энэ онд дэлхийн хийн олборлолтын хэмжээ өмнөх оныхоос 2.8 хувиар нэмэгдэж, 4.162 их наяд шоо метрт хүрэх төлөвтэй байгаа тухай Хий экспортлогч орнуудын чуулганы (GECF) жил тутмын тайланд дурджээ.

2022, 2023 онд дэлхий даяарх хийн олборлолтын хэмжээ харьцангуй тогтвортой байсныг тайланд дурджээ. 2022 онд олборлолт өмнөх оныхоос 0.2 хувиар буурч, 4.02 их наяд шоо метр болж байсан бол 2023 онд ердөө 0.8 хувиар нэмэгдэж, 4.05 их наяд шоо метрт хүрсэн байна.

Энэ оны хувьд Хойд Америкт олборлолт 2 хувиар нэмэгдэж, 1.305 их наяд шоо метр, Ойрхи Дорнодод 3.3 хувиар нэмэгдэж, 732 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ, ТУХН-ийн орнуудад 4 хувиар өсөж, 817 тэрбум шоо метрээс давж магадгүй байгаа бөгөөд энэ нь өмнөх хоёр жилийнхээс өссөн үзүүлэлт боловч 2021 оны түвшнээс (910 тэрбум шоо метр) доогуур байна.

Ази, Номхон далайн бүс нутагт хийн олборлолт 2 хувь, Африкт 4.8 хувь, Латин Америкт 0.6 хувиар тус тус нэмэгдэж магадгүй байна. Европт 220 тэрбум шоо метрт хүрч, 2.8 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ.


Эх сурвалж: GECF /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41