Маргаашийн тоглолтод оролцох эсэхдээ Л.Месси эргэлзсээр байна
2 сарын 7. 11:391

Хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу маргааш Японы “Виссел Кобе” багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцоно гэдэгтээ итгэлтэй бус байгаагаа “Интер Майами” клубын тоглогч Лионел Месси илэрхийлжээ.

Ням гарагт болсон нөхөрсөг тоглолтод “Интер Майами” баг Хонконгийн шигшээ багийг 4:1 харьцаагаар хожсон билээ. Тоглолтын туршид Месси сэлгээний тоглогчдын сандалд суусаар байсан нь түүний өвдөгний дорх шөрмөс сунасантай холбоотой байжээ. Мөн “Ливерпүүл”, “Барселона” багуудад тоглож байсан довтлогч Луис Суарес талбайд гарч ирсэнгүй.

Тоглолтыг үзэхээр 1000 хонконг доллароор /125 ам.доллар/ тасалбар худалдан авсан хөгжөөн дэмжигчид Месси талбайд гарч ирээгүйд бухимдан хашгиралдаж байлаа.

“Би тоглож чадах эсэхээ мэдэхгүй байна. Миний биеийн байдал илт дээрдсэн тул талбайд гарч чадах байх хэмээн найдаж байна. Өнөөдөр үдээс хойш манайхан бэлтгэл хийнэ, би хичээх болно” гэж Месси ярьсныг RMC Sport суваг дамжуулжээ.

Өмнө нь хоёрдугаар сарын 1-нд “Интер Майами” баг Саудын Арабын “Аль-Насра”-тай хийсэн нөхөрсөг тоглолтод 0:6 харьцаагаар хожигдсон билээ. Энэ тоглолт “Алтан бөмбөг” шагналын эзнээр 8 ба 5 удаа тодорч байсан Лионел Месси, Криштиану Роналду нарын халз өрсөлдөөн болно хэмээн сурталчилж байсан боловч Месси 83 дахь минутанд сэлгээгээр талбайд гарсан бол Роналду талбайд огт үзэгдсэнгүй.

“Саудын Арабт болсон эхний тоглолтын үеэр миний татах булчин нэг л биш байгааг би мэдэрсэн. Дараа нь “Аль-Насра”-тай хийсэн хоёрдахь тоглолтод сайн тоглохыг хичээлээ. Үүний дараа MRI шинжилгээ өгөхөд ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй, гэхдээ биеийн байдал нэг л таагүй байсан. Хол газарт очиж тоглож байгаа үед би тухайн тоглолтод оролцохыг ямагт хичээдэг. Дараагийн удаад Хонконгт тоглох боломж олдоно гэдэгт найдаж байна” хэмээн нэрт хөлбөмбөгчин ярилаа.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
129.205.113.170
   /
2 сарын 7. 13:23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35