Тоyota компанийн хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ
2 сарын 7. 0:100

Японы автомашин үйлдвэрлэгч Тоyota Motors компани өнгөрөгч дөрөвдүгээр улиралд сайн гүйцэтгэлтэй ажилласны ачаар тус компанийн хувьцааны үнэ бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоов.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, Тоyota Motors компани өнгөрөгч оны дөрөвдүгээр улиралд (10, 11, 12-р сар ) 1.358 их наяд иенийн ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар өссөн үзүүлэлт болохыг онцолжээ. Улмаар хувьцааны үнэ нь 3,148 иенд хүрч бүх цаг үеийн дээд амжилт тогтоосноос гадна өмнөх өдрөөс 4,78 хувиар өсөн 3,135 иенээр хаагдсан байна.

Өнгөрөгч улиралд Хойд Америк болон Европт борлуулалт нэмэгдэж, нийт борлуулалтын хэмжээ 12,41 их наяд иенд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус компанийн зүгээс иенийн ханш сул байгаа нь экспортод нөлөөлнө гэж таамаглаж байсан бөгөөд энэ санхүүгийн жилд борлуулалт 43.5 их наяд иен болсон нь өмнөх оныхоос 17 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Цар тахлын улмаас дэлхий даяар нүүрлэсэн эдийн засгийн уналт болон хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн хомсдолыг амжилттай давж чадсан Тоyota Motors өнгөрсөн онд борлуулалтаараа шинэ дээд амжилт тогтоосон билээ. Тодруулбал тус компани өнгөрсөн онд 11.2 сая автомашин борлуулсан нь 2019 онд 10.7 сая автомашин борлуулж байсан амжилтыг давсан байна. Түүнчлэн мөн хугацаанд автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг Volkswagen компани ойролцоогоор 9.2 сая автомашин борлуулжээ.

Гэхдээ Тоyota-гийн охин компаниуд болох Daihatsu Motors, Hino Motors гээд группээр нь авч үзвэл автомашины борлуулалт 11.38 саяд хүрнэ гэж таамаглаж байсан ч ердөө 11.23 саяыг борлуулж, тийм ч сайн гүйцэтгэлийг үзүүлж чадаагүй юм. Энэ нь Daihatsu Motors экспортоо зогсоосонтой холбоотой гэж тус компанийн зүгээс тайлбарлав.

Үүний зэрэгцээ Nissan Motors болон Honda Motors компаниуд өнгөрөгч улирлын гүйцэтгэлээ энэ пүрэв гарагт зарлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35