2026 оны ДАШТ-ий шувтаргын тоглолт АНУ-д болно
2 сарын 5. 11:020

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолт АНУ-ын Нью-Йорк/Нью-Жерсигийн “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 19-ний өдөр болно гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ ням гарагт мэдэгдлээ.

ФИФА-гийн 2026 оны ДАШТ-ий цомыг Нью-Йорк/Нью-Жерсид өргөх болно! Энэхүү тэмцээний шувтаргын тоглолт 2026 оны долоодугаар сарын 19-нд “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болно!” гэж ФИФА X хуудсандаа нийтэлсэн байна.

Нийт 82 500 хүний суудалтай “MetLife” цэнгэлдэх хүрээлэн нь Үндэсний хөл бөмбөгийн лигийн Нью-Йорк Жетс, Жайентс багуудынх бөгөөд 2016 оны Copa America хөл бөмбөгийн тэмцээний шувтаргын тоглолт болж, Чилийн шигшээ баг аргентинчуудыг хожиж байлаа.

ФИФА 39 хоног үргэлжлэх ДАШТ-ий нээлтийн тэмцээнийг зургаадугаар сарын 11-ний өдөр Мехико хотын “Estadio Azteca” цэнгэлдэх хүрээлэнд явуулахаар хуваарилсан бол хүрэл медалийн төлөөх тоглолт Флоридагийн “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ.

Хөл бөмбөгийн 23 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь гурван улсыг дамнан зохион байгуулагдах анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой бөгөөд Канад, Мексик, АНУ гэсэн гурван улсад болох юм.

Түүхэндээ анх удаа 48 орны шигшээ багууд хурд хүчээ сорих энэхүү тэмцээний тоглолтууд АНУ-ын Нью-Йорк, Даллас, Майами, Канзас, Хьюстон, Атланта, Лос-Анжелес, Филадельфи, Сиэтл, Сан-Франциско, Бостон зэрэг хотуудын 16 цэнгэлдэх хүрээлэнгээс гадна Мексикийн Монтеррей, Гвадалахара, Мехико, мөн Канадын Ванкувер, Торонто хотуудад болно.


Эх сурвалж: CBS /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35